Хайх

Кайя Гербер, Зендея нарын мейкап артистуудын санал болгож буй үдшийн будалтууд

Кайя Гербер, Зендея нарын мейкап артистуудын санал болгож буй үдшийн будалтууд

31-ний үдэш хэрэгжүүлэх “уйтгартай” биш санаанууд

Text: Buro.Mongolia



Гялалзсан эффекттэй будаг + нүдний цэнхэр тень

Кайя Гербер, Зендея нарын мейкап артистуудын санал болгож буй үдшийн будалтууд (фото 1)
@haileybieber
Кайя Гербер, Зендея нарын мейкап артистуудын санал болгож буй үдшийн будалтууд (фото 2)
@maryphillips

Хейли Бибер, Кендалл Женнер, Жей Ло нарын мейкап артист Мэри Филлипс гялалзсан, гялтганасан эффект өгдөг будаг ашиглах дуртай нэгэн юм. Ер нь гялалзсан саатай нүдний тень, гялтганасан уруул, хайлайтер баярын төрхийн гол элементүүд шүү дээ. Тиймээс Мэри Филлипсийн хэрэгжүүлэх дуртай будалтуудаас санаа авахыг хүсвэл юуны өмнө арьсаа толигор, өө сэвгүй харагдуулахад анхаарах хэрэгтэй. Өөрийн арьсанд тохирох өнгийн өө дарагчтай крем ашиглаарай. Мөн хэрэгтэй бол нүдний доорх хөх туяа, улайлт, үрэвсэл зэргийг дарахын тулд зориулалтын өө дарагч ашиглаж болно. Харин нүдээ будахдаа гелэн бүтэцтэй саа, эсвэл өнгөлөг матт тень (Кендалл Женнерийн адил) ашиглаарай. 


90-ээд оны хэв маяг

Кайя Гербер, Зендея нарын мейкап артистуудын санал болгож буй үдшийн будалтууд (фото 3)
@raoulalejandre
Кайя Гербер, Зендея нарын мейкап артистуудын санал болгож буй үдшийн будалтууд (фото 4)

Холливүүдийн А зэрэглэлийн оддын гоёмсог будалтуудыг хийж гүйцэтгэдэг артист Рауль Алехандре зоригтой шийдлүүд хэрэгжүүлэхээс айдаггүй билээ. Тэрээр уусалттай нүдний будалт хийх дуртайгаас гадна чамархай хүрсэн урт контур зурж, дээд зовхин дээр гялалзсан гоёлын шигтгээнүүд наах дуртай. Баярын үдэшлэгтээ зориулан тод будалт хэрэгжүүлэхийг хүсвэл Рауль Алехандрегийн Уиллоу Смитэд зориулж хийсэн тод контур болон уруулын будагтай санааг анхааралдаа аваарай. Харин илүү энгийн будалт хийхийг хүсвэл Кайя Герберийн адил нил ягаан саатай тень, гялтганасан уруул өнгөлөгч сонгоорой. Эдгээр будалтуудад 90-ээд оны чиг хандлага давамгайлж байгаа юм.


Арт контур

Кайя Гербер, Зендея нарын мейкап артистуудын санал болгож буй үдшийн будалтууд (фото 5)
@allanface
Кайя Гербер, Зендея нарын мейкап артистуудын санал болгож буй үдшийн будалтууд (фото 6)

“Wednesday” цувралд гол дүрийг бүтээсэн Женна Ортегагийн готик хэв маягийн будалтууд дээр мейкап артист Аллан Авендано ажилласан билээ. Тэрээр урлагийн бүтээл мэт харагдах, сонирхол татам дүрстэй контур зурах дуртай нэгэн бөгөөд түүний бүтээлүүдээс санаа авч баярын төрхөө илүү өнгөлөг болгоорой. Арга хэмжээ, баярын оройн зоог болохоос хэдэн хоногийн өмнө өөрт таалагдсан арт контуртай будалтууд туршиж үзээд, сэтгэлд нийцсэн хувилбарыг сонгохыг зөвлөж байна. 


Ягаан өнгө давамгайлсан будалт

Кайя Гербер, Зендея нарын мейкап артистуудын санал болгож буй үдшийн будалтууд (фото 7)
@patrickta
Кайя Гербер, Зендея нарын мейкап артистуудын санал болгож буй үдшийн будалтууд (фото 8)

Ягаан өнгө 2022 оны гол өнгөнүүдийн нэг байсан ба ирэх онд ч зонхилох төлөвтэй байгаа юм. Тиймээс баярын үдэш түлхүү ягаан өнгөөр гоёлын будалт хийж, эрхэмсэг, зөөлөн байдлаа тодруулаарай. Ингэхдээ классик улаан уруулын будаг, гоёлын шигтгээ, урт хиймэл сормуус ашиглаж болно. Хэрэв та хялбар будалтад дуртай бол танд ердөө хайлайтер болон тосон бүтэцтэй ягаан өнгийн хацар өнгөлөгч байхад л хангалттай юм.


Бүх анхаарал дээд зовхин дээр

Кайя Гербер, Зендея нарын мейкап артистуудын санал болгож буй үдшийн будалтууд (фото 9)
@leahdarcymakeup
Кайя Гербер, Зендея нарын мейкап артистуудын санал болгож буй үдшийн будалтууд (фото 10)

Мэргэжлийн нүүр хувиргагч Леа Дарсигийн адил тод өнгийн тень болон контур ашиглан нүдээ тодруулан будахыг хүсэж байгаа бол түүний бүтээлч ажлуудаас санаа аваарай. Нүүр будахдаа Леа Дарсигийн гол мөрддөг дүрэм бол будаг их зарцуулахад санаа зовинохгүй байх. Тиймээс та ч гэсэн хүссэн үр дүнгээ харах хүртлээ будгаа хайрлах хэрэггүй. Түүнчлэн нүдээ тодруулж байгаа тохиолдолд бор өнгийн уруулын будаг зохимжтой харагддаг гэдгийг санаарай.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх