Хайх

Өөрт тохирсон хумсны хэлбэр сонгох нь

Өөрт тохирсон хумсны хэлбэр сонгох нь

Хэдэн төрлийн хумсны хэлбэр байдаг мөн хэлбэрээ сонгохдоо ямар дүрэм баримтлах хэрэгтэй талаар

Text: Buro.Mongolia


Хумсны хэлбэрийг сонгохдоо махны бүтэц, хурууны урт, хумсны толионы хэлбэр зэргийг анхааралдаа авах хэрэгтэй. "Уламжлалт аргын дагуу хумсны хэлбэрийг махны хэлбэртэй ижил байхаар сонгодог. Өөрөөр хэлбэл хэрвээ хумсны мах зууван хэлбэртэй бол үзүүрийн хэлбэрийг нь ч бас зууван байдлаар засдаг" хэмээн Олехаус компанийн технологич Роман Титов ярьж байна.

"Богино хуруунд дугуй хэлбэрийн хумс тохиромжтой. Дугуй хэлбэр нь мөн богино эсвэл дундаж урттай хумсан дээр илүү зохистой байдаг. Энэ нь өдөр тутмын маникюрын төгс хувилбар юм. Харин дөрвөлжин хэлбэр нь нарийн эсвэл урт хуруунд зохино" гэж Art'Up салоны маникюрын мэргэжилтэн Марина Ковтуненко хэллээ.

"Хэрвээ хумсны махны суурь нь дөрвөлжин эсвэл зууван бол дөрвөлжин ба дугуй хэлбэр сонгох нь зүйтэй. Харин суурь нь зууван эсвэл гурвалжин бол зууван ба бүйлсэн хэлбэрийн хумс сонгоорой" хэмээн «Алиса в ZAZEРКАЛЬЕ» студийн мэргэжилтэн Светлана Меркулова нэмж зөвлөлөө.

БүйлсэнЭнэ хумсны хэлбэр нь бүйлс санагдуулах бөгөөд үзүүр хэсгээрээ бага зэрэг хурц байдгаараа онцлог. Дундаж урттай хумсан дээр сайхан харагддаг. "Хумсны үзүүр хэсгийн хэлбэрийг сонгоход хумсны урт их чухал. Тухайлбал бүйлсэн эсвэл гурвалжин хэлбэрийн үзүүр нь дундаж эсвэл урт хумсан дээр илүү гоёмсог харагддаг. Бүйлсэн хэлбэрийн хувьд гэвэл үзүүр нь бага зэрэг нарийссан байдлаараа танигддаг. Ийм хэлбэр хурууг илүү урт, нарийн харагдуулах чадвартай" хэмээн Lakk & Roll дэлгүүрийн технологич Оксана Рачинская онцолж байна.

"Ийм хэлбэртэй хумс хугарах нь ховор тул ихэнх бүсгүйчүүд эвтэйхэн гэх үүднээс ийм сонголт хийдэг" гэж Светлана Меркулова нэмж хэллээ.

ЗууванЯмар ч төрлийн хумсанд зохидог, хамгийн байгалийн хэлбэр бол зууван юм. Энэхүү эмэгтэйлэг хумсны хэлбэр нь өргөн хурууг илүү нарийн, богинохоныг илүү урт болгон харагдуулж чадна. "Зууван хэлбэрийн богино хумсыг бараан өнгөөр будахад их гоё харагддаг. Харин хумсныхаа толийг илүү нарийн харагдуулахыг хүсвэл нэгэн жижиг заль хэрэглэж болно. Тодруулбал хумсны хоёр талын хэсгүүдийг будалгүй орхиж болох юм" хэмээн Маникюрофф студийн мэргэжилтэн Елена Чугунова санал болгож байна.

ДугуйӨргөн хуруу ба алгатай хүмүүст энэ хэлбэр хамгийн зохимжтой байх болно. "Ийм төрлийн гартай хүмүүс дугуй хэлбэрийг сонгож, хумсаа хэт ургуулах хэрэггүй. Дугуй болон зууван хэлбэрүүд нь дундаж эсвэл богино хумсанд л хамгийн зохистой юм" гэж «Алиса в ZAZEРКАЛЬЕ» студийн мэргэжилтэн хэллээ.

Ийм хэлбэр сонгосноор хумсны мах болоод үзүүр хэсгүүд хоорондоо тэгш хэмтэй харагдана. Дугуй хэлбэр нь өдөр тутамд тохиромжтой, эвтэйхэн бөгөөд nude өнгөөр будсан нөхцөлд хурууг илүү урт харагдуулна.

ДөрвөлжинОлны дунд хамгийн алдартай хэлбэрүүдийн нэг бол яахын аргагүй дөрвөлжин юм. Энэ хэлбэр нь урт ба нарийн хуруунд илүү сайхан харагддаг бөгөөд ингэхдээ хумс нь богино байвал илүү зохистой. "Ийм хэлбэрийг мөн хумсны нарийн толиотой хүмүүс сонгож болно. Учир нь дөрвөлжин хэлбэр хумсыг тань илүү өргөн болгож харагдуулна. Дөрвөлжин хэлбэрийг төрөл бүрийн геометрийн хэлбэр дүрс ба зурааснуудаар чимж, тод өнгийн будаг, саа, чимэглэлээр тодотговол илүү сонирхолтой байна" гэж Елена Чугунова зөвлөж байна.

"Балетчин"Баруунд энэ хэлбэрийг coffin nails хэмээн нэрлэдэг. Энэ хэлбэрийг Кайли Женнер 2016 онд моданд оруулсан гэж хэлж болно. Coffin nails гэдэг ойлголт нь маш урт хумс, анхаарал татам дизайнаас бүрдэнэ. Ийм хэлбэр нь нарийн толиотой хумсанд зохино. "Ийм хэлбэрийг гаргаж авахын тулд ихэвчлэн хиймэл хумс хийх шаардлагатай болдог. Учир нь энэ нь урт хумсан дээр илүү гоёмсог харагддаг юм" гэж «Алиса в ZAZEРКАЛЬЕ» студийн мэргэжилтэн онцоллоо.

"Балетчин хэлбэр гэдэг нь дөрвөлжин, бүйлсэн ба гурвалжин хэлбэрүүдийн нэгдэл юм. Өөрөөр хэлбэл үзүүр хэсэг рүүгээ нарийссан атлаа тэгш өнцөгт засалттай урт хумсыг хэлнэ" хэмээн Оксана Рачинская тайлбарлаж байна.


Муурын хумс"Яг л муурынх шиг маш хурц үзүүртэй энэ хумс нь өнгөрсөн зууны 40-өөд оны үед моданд орж байсан бөгөөд тухайн үед дуучид ба жүжигчдийн сонголт болдог байв. Харин одоо энэ хэлбэрийг этгээд, зоригтой бүсгүйчүүд сонгож байна" гэж Lakk & Roll дэлгүүрийн технологич ярилаа. Ийм хэлбэрийг хиймэл хумс хийх аргаар гаргаж авах боломжтой тул байгалиасаа богино бөгөөд дугуй хэлбэрийн хумстай бүсгүйчүүд үүний ачаар хумсаа илүү урт харагдуулах боломжтой.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх