Хайх

Алдартнуудын нүүр хувиргагч Патрик Та косметикийн брэндээ үүсгэн байгууллаа

Алдартнуудын нүүр хувиргагч Патрик Та косметикийн брэндээ үүсгэн байгууллаа

Жижи Хадид, Ариана Гранде зэрэг алдартнуудын хайртай нүүр хувиргагч

Text: Buro.Mongolia


Холливүүдийн алдарт нүүр хувиргагч Патрик Та нэрийн косметикийн брэндээ үүсгэн байгуулж, анхны цуглуулгаа худалдаанд гаргалаа. Patrick Ta брэндийн "Major Glow" хэмээх анхны цуглуулгад саатай нүүрний цацлага, биеийн тос, уруул өнгөлөгч зэрэг гялалзуулагч бүтээгдэхүүн болон гялалзуулагч бүтээгдэхүүнийг арьсанд түргэн хугацаанд шингээх зориулалттай дэвүүр багтжээ.

Өдгөө 28 настай Патрик Та нүүр хувиргагчийн карьераа таван жилийн өмнөөс эхлүүлж байсан ч Жижи Хадид, Белла Хадид, Эмили Ратаковски, Шэй Митчелл, Ариана Гранде зэрэг олон алдартнуудын хайртай нүүр хувиргагчаар нэрлэгдэж, Instagram олон нийтийн сүлжээнд сая гаруй дагагчтай болжээ. Тэрээр хүн бүхэн үзэсгэлэнтэй харагдаж, өөртөө итгэлтэй байгаасай хэмээх хүсэл, зорилгодоо хөтлөгдөн Patrick Ta брэндээ үүсгэн байгуулсан ба цаашид олон гайхалтай бүтээгдэхүүнийг гаргана гэдгээ онцолсон юм.

"Major Glow" цуглуулга дахь бүтээгдэхүүнүүд 22-52 ам.долларын үнэтэй ба брэндийн албан ёсны хуудаснаас худалдаж авах боломжтой ажээ.

 

 

 

 

 

 

 

цааш үзэх