Хайх

Анхны сэтгэгдэл: Шинэчлэгдсэн Dior Addict Ultra-Gloss

Анхны сэтгэгдэл: Шинэчлэгдсэн Dior Addict Ultra-Gloss

Хүсэмжит зүйл

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Dior брэнд Dior Addict Ultra-Gloss уруулын өнгөлөгчийн шугамаа шинэчилжээ. Шинэ шугамын нүүр царайгаар дахин нэг удаа үзэсгэлэнт Женнифер Лоуренс тодорч, шүтэн бишрэгчдээ баярлууллаа

Dior ордон өөрийн бестселлер бүтээгдэхүүнүүдээ ойр, ойрхон шинэчилдэг уламжлалтай. Өнгөрсөн жил Dior Addict уруулын будаг усан суурьтай коллоидын гел бүтэцтэй, илүү өргөн өнгөний сонголттой, мөн илүү нарийн савалгаатай болсон билээ. Харин энэ жилийн шинэчлэгдсэн Dior Addict Ultra-Gloss өнгөлөгч нь илүү их гялалзсан бүтэцтэй, наалдац багатай, өнгөний өргөн сонголттой төдийгүй уруулыг илүү зузаан харагдуулах увдистай болсон байна.

Dior Addict Ultra-Gloss өнгөлөгч нь өнгөний сонголтоороо дан, гялалзсан ба солонгорсон гэх гурван хэсэгт хуваагдсан байгаа. Дан өнгөтэй өнгөлөгчид ямар ч гэрэлтсэн эффект байхгүй бол гялалзсанд бага зэрэг, харин солонгорсонд нэлээд их гялбаа бий. Өнгөлөгчийн савалгаа ба багс нь урьдын загвараараа үлджээ. Бүтцийн хувьд гэвэл урьд өмнөхөөсөө илүү наалдац багатай болсон аж.

Шинэчлэгдсэн шугамд нийт 18 төрлийн өнгө багтсанд тунгалаг nude-ээс эхлээд ягаан ба нил ягаан хүртэл сонголт бий.

цааш үзэх