Хайх

Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ

Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ

Text: Г.Тэмүүлэн


Их хотын завгүй хэмнэлээс түр завсарлага авч өөртөө цаг гарган бие махбод болоод оюун санаагаа тайвшруулж, бүрэн гүйцэд амрах нь бидний өөрсдөдөө өгч буй дээдийн дээд анхаарал халамж, хайр энхрийлэл юм. Та гар утасныхаа дэлгэцээ түрхэн зуур холдуулаад, гүн гүнзгий амьсгал аван орчин тойрноо ажиж, тухайн мөчдөө төвлөрч, бие болоод сэтгэлд тань юу хэрэгтэй байгааг нэг чагнаад үзээрэй. Магадгүй бүтэн биеийн иллэг хийлгэж, гоо сайхандаа анхаарч, шим тэжээлээр баялаг эрүүл хоол хүнс идэж эрч хүчээ нөхөн сэргээж, эндорфиноор дахин цэнэглэгдэх цаг нь ирсэн байж болзошгүй. Шинээр нээгдэж буй шилдэг газруудыг хамгийн түрүүнд уншигчидтайгаа хуваалцдаг уламжлалынхаа дагуу бид тайвшрал бэлэглэх намуун орчин, арьс, үсний эмчилгээ мөн биеийн алжаал тайлах спа үйлчилгээг нэг дор цогцлоосон нэгэн гайхалтай цэгийг оллоо. Энэ бол Өмнөд Солонгосын мастер франчайзингийн эрхтэй үйл ажиллагаа явуулж буй Oracle олон улсын эмнэлгийн шинэ салбар болох Oracle Spa & Clinic юм.

Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ (фото 1)

Нийт 950 орчим м2 талбайтай Oracle Spa & Clinic нь арьс, үс, биеийн эмчилгээ гэсэн үндсэн гурван жигүүрт хуваагджээ. Минимал интерьертэй нам гүм орчин, алжаал тайлах спа, гоо үзэсгэлэнтэй байхад туслах үр дүнтэй арьс, үсний эмчилгээнүүд, олон улсын стандарт бүхий мэргэжлийн өндөр түвшний үйлчилгээ зэргийг нэг дор цогцлоосон нь яг л тансаг зэрэглэлийн гаднын эмчилгээний резортод хүрэлцэн ирсэн мэт сэтгэгдэл үлдээнэ. Өөрөөр хэлбэл танд арьсаа арчлахын сацуу алжаалаа тайлж, бүрэн гүйцэд амрахад хэрэгтэй бүх зүйлс энд бий. Ингээд ч зогсохгүй Oracle Spa & Clinic нээлтийн урамшуулал болгон бүх үйлчилгээндээ 20% хямдрал зарласныг дуулгая.


ТАЙВАН ОРЧИН, УХААЛАГ ШИЙДЭЛ


Шангри-Ла зочид буудлын B1 давхарт байрлах Oracle Spa & Clinic-ийн хаалгаар нэвтэрмэгц цайвар өнгө давамгайлсан байгалийн чулуун ханатай, цэлгэр саруулхан танхим угтан авна. Минимал атлаа хэт хүйтэн хөндий мэдрэмж төрүүлэхгүй, тайвшрал мэдрүүлэх нам гүн орчин нь “зен” энерги ялгаруулж цаанаасаа л амарч алжаалаа тайлах хүслийг төрүүлнэ. Угтах танхимд өөрийн болон бусдын орон зайг хүндэтгэх үүднээс тусгай утасны өрөө гаргаж, үйлчилгээгээ хүлээх зуураа сэтгүүл үзэн тухлах тохилог орчин бүрдүүлснээс харахад тэд тав тух хангах бүхий л зүйлсийг бодолцож хийсэн нь илт байлаа. Мөн аливаа гоо сайхны үйлчилгээнд орох үед бид бага насны хүүхдүүддээ үргэлж санаа зовж, яарч сандран гардаг билээ. Тэгвэл одоогоос эхлэн хүүхэд рүүгээ яарч сандралгүй эмчилгээгээ тухтай хийлгэх боломжтой боллоо. Тодруулбал үйлчлүүлэгч хүүхдүүдээ дагуулан ирсэн тохиолдолд зураг зурах хэсэг, номын сан зэргийг агуулсан бяцхан үрсийг уйдаахгүй байлгах тусгай хүүхдийн өрөө, асрагчийн хамтаар гаргаж өгсөн нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээг мэдэрсэн, цаг үеэ олсон шийдэл болсныг тэмдэглүүштэй. Цаашлаад үйлчилгээндээ орохоосоо өмнө өөрт ямар эмчилгээ шаардлагатай байгааг олж тогтоох оношилгооны хэсэг, эмчтэйгээ уулзан зөвлөгөө, мэдээлэл авах өрөөнүүдийг гаргажээ. Шууд л нүдэнд тусаж, анхаарал татсан бас нэг хэсэг нь танхимын голд байрлах  “juice bar” байлаа. Энэ хэсэгт аминдэмээр баялаг, олон төрлийн шинэхэн жимсний шүүснүүдийг тэр дор нь шахан өгөхөөс гадна кофейн агуулаагүй кофег санал болгох зэргээр эрүүл мэндэд тустай, дотроосоо эрүүлжихэд туслах байгалийн гаралтай уух зүйлсээр үйлчилдэг аж.

Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ (фото 2)
Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ (фото 3)
Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ (фото 4)
Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ (фото 5)
Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ (фото 6)

Энд дурдахгүй өнгөрөх аргагүй бас нэгэн зүйл нь үйлчлүүлэгчдийн хувийн орон зайг дээд зэргээр хангаж өгсөн шийдэл юм. Аливаа гоо сайхны эмчилгээ, үйлчилгээнд орох явцдаа бид хэн нэгэнтэй тааралдаж, нүүр тулах хүсэлгүй байдаг шүү дээ. Тэгвэл Oracle Spa & Clinic үүнийг харгалзан эмчилгээ, спа, шүршүүр болон хувцас солих өрөөнүүдийг тусгаарлан, хувийн орон зай үүсгэснээр энэ боломжийг бүрдүүлж өгчээ.

Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ (фото 7)
Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ (фото 8)
Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ (фото 9)

АРЬС, ҮС, БИЕИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД


Үс

Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ (фото 10)

Oracle эмнэлгийн шинээр нэвтрүүлж буй цоо шинэ үйлчилгээ бол үсний спа юм. Хэрвээ бид арьсныхаа эрүүл байдал, гоо сайхныг Oracle эмнэлэгт даатгадаг байсан бол одоогоос эхлэн үсээ ч мөн тэдэнд бүрэн даатгах боломжтой болж байна. Үс болон хуйхны оношилгоо, тайвшруулах иллэг, гуужуулалт, үс уналтын эсрэг тарилга эмчилгээ гээд энд эрүүл, сайхан үстэй байхад туслах бүхий л үйлчилгээг цогцлоожээ. Энэ бүгдийг харин Oracle эмнэлгийн төв салбараас Өмнөд Солонгос эмч хариуцахаар Монголд тусгайлан хүрэлцэн ирснийг онцлох нь зүйтэй. Харин хэрэв та ядарч сульдан, толгой тань өвдсөн тохиолдолд үсний спад орон толгойдоо иллэг хийлгээд хормын зуур сэргэн, эрч хүчээр сэлгэгдээд гарах боломжтой юм.

Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ (фото 11)

Бие

Алжаал тайлах биеийн спа нь мөн л цоо шинээр нэвтрүүлж буй үйлчилгээ юм. Биеэ бэлдэх шүршүүр, жакуззи, уурын болон хуурай саун, арьсны гадаргууг шинэчлэх үрэх хэсэг, алжаал тайлах бүтэн биеийн бариа гээд толигор арьсыг бэлэглэж, алжаал тайлан амрахад хэрэгцээтэй бүх үйлчилгээ цөм бий болжээ. Аливаа уламжлалт барианд орох явцад бид алжаалаа тайлахын оронд бусад өвчнөө оношлуулан амрахаасаа илүүтэй улам бүр стрессдээд гарах тохиолдол цөөнгүй. Тэгвэл Oracle Spa & Clinic-ийн биеийн барианы хувьд зөвхөн алжаал тайлж, тайвшруулж, таашаал өгөх зорилгоор хийгддэгээрээ давуу талтай юм. Мөн биеийн өөх хайлуулах Lipo Thera нэртэй үйлчилгээ шинээр нэмэгджээ. Энэ нь яг л нүүрний арьс өргөн чангалахын зэрэгцээ өөхний эсийг задалдаг Ten Thera эмчилгээтэй ижил зарчмаар үйлчлэх бөгөөд гар, хэвлий зэрэг өөхлөлт ихтэй, арьсны сулралт давамгай явагддаг биеийн хэсгүүдэд нэн тохиромжтой юм.

Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ (фото 12)

Арьс

Мэдээж хэрэг Oracle Clinic-ийн бүхий л арьс арчилгааны эмчилгээнүүд шинэ салбарт ч мөн хийгдэнэ. Арьс өргөн чангалах, нөсөө толбо бүдгэрүүлэх төрөл бүрийн лазер, LED гэрэл, Toning, арьсыг чийгшүүлж, тэнцвэржүүлэх эмчилгээнүүд гээд Монголын үйлчлүүлэгчдийн дунд эрэлттэй байдаг, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий төхөөрөмжөөр хийгддэг, үр дүнтэй бүх үйлчилгээнүүдийг Oracle Spa & Clinic салбарт хүрэлцэн ирж авах боломжтой юм.

Арьс арчилгаа болон алжаал тайлах спа үйлчилгээг нэгтгэсэн Oracle Spa & Clinic нээгдлээ (фото 13)

Oracle Spa & Clinic

Хаяг: Шангри-Ла зочид буудал, B1 давхар 

Утас: 77181199-2

Instagram: @oracle.clinic_mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх