Хайх

Buro. Giveaway: CHARONIKA гоо сайхны брэндийн 20 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан багцын эрх

Text: Э.Цовоо


Зөвхөн шилдэг брэндүүдийн, хамгийн тансаг бэлгүүдээс бүрдэх "BURO. Luxury Giveaway"-ийн 6 дахь өдрийг бид Оросын байгалийн гаралтай гоо сайхны брэнд CHARONIKA-тай хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн бэлгээр тус брэндийн нэг жилийн хэрэглээ буюу 2,033,600₮ үнийн дүн бүхий бүтээгдэхүүнүүдийг багтаасан биеийн арьс арчилгааны багцыг уншигчдадаа зориулан бэлдлээ.

Buro. Giveaway: CHARONIKA гоо сайхны брэндийн 20 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан багцын эрх (фото 1)

CHARONIKA брэнд нь амьтад дээр туршилт хийдэггүй, зөвхөн дахин боловсруулсан хуванцар сав ашигладаг, органик орц найрлагатай байгальд ээлтэй бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ санал болгодог гэдгээрээ салбартаа танигдсан билээ. Түүнчлэн бүтээгдэхүүн тус бүр нь арьсны онцлогт тохирсон олон төрлийн амин тос, витамин, эрдэст бодисоор баялаг тул биеийн арьсыг торгомсог зөөлөн болгохын сацуу анхилам үнэр нь сэтгэл санааг тайвшруулж, урт өдрийн ядаргааг тайлахад тусалдаг. Мөн ванны давс, биеийн гуужуулагч нь найрлагадаа Сөнөсөн тэнгисийн гүнээс болон Гималайн нурууны бэлээс олборлосон байгалийн давсыг агуулсан учир та гэртээ спа үйлчилгээнд орсон мэт чанартай үр дүнг CHARONIKA брэндийн бүтээгдэхүүнүүдээс авах боломжтой юм.

Buro. Giveaway: CHARONIKA гоо сайхны брэндийн 20 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан багцын эрх (фото 2)

Тэгвэл өнөөдрийн BURO. Luxury Giveaway-ийн хүрээнд бид тус брэндийн 20 нэр төрлийн бүтээгдэхүүнийг багтаасан багцын эзэн болох эрхийг танд бэлэг болгож байна. Үүнд арьсыг амраан зөөлрүүлэх ванны сүү, бие угаагч, алжаал ядаргаа тайлах 3 төрлийн ванны давс, арьсны чийгшлийг 72 цагийн турш хадгалах 2 төрлийн гарын тос, үхэжсэн арьсыг гуужуулан толигор болгох 3 төрлийн биеийн скраб, хүний биед хор нөлөөгүй шар буурцгийн тосоор хийгдсэн анхилам үнэрт 3 төрлийн лаа болон арьсны уян хатан чанарыг дэмжих эрдэст бодисоор баялаг олон төрлийн биеийн тоснууд багтжээ.


Buro. Giveaway: CHARONIKA гоо сайхны брэндийн 20 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан багцын эрх (фото 3)
Buro. Giveaway: CHARONIKA гоо сайхны брэндийн 20 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан багцын эрх (фото 4)
Buro. Giveaway: CHARONIKA гоо сайхны брэндийн 20 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан багцын эрх (фото 5)
Buro. Giveaway: CHARONIKA гоо сайхны брэндийн 20 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан багцын эрх (фото 6)
Buro. Giveaway: CHARONIKA гоо сайхны брэндийн 20 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан багцын эрх (фото 7)
Buro. Giveaway: CHARONIKA гоо сайхны брэндийн 20 нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан багцын эрх (фото 8)

BURO.Luxury Giveaway нь бидний Instagram хуудас дээр явагдаж байгаа ба энд даран оролцох боломжтой.

CHARONIKA

Утас: 7255-7015

Вэбсайт: www.charonika.mn

Instagram: @charonika.mn

Facebook: charonika.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх