Хайх

Гэртээ спа үйлчилгээнд орсон мэт алжаалаа тайлах энгийн 3 алхам

Text: Э.Цовоо


Хүйтэн агаар, хүчтэй салхи дагуулсан өвлийн жиндүүхэн өдрүүд хаяанд иржээ. Эдгээр өдрүүдэд цаанаасаа л ядарч, гэртээ ороод шууд унтаад өгмөөр санагдах үе бий. Харин заримдаа спа үйлчилгээнд орж урт өдрийн алжаалаа тайлмаар санагдавч хүйтэн өдрүүдэд гэрээсээ гарахыг хүсэхгүй нь лавтай. Гэвч температурын огцом шилжилт, агаарын бохирдол, хүйтэн уур амьсгал зэрэг гаднын нөлөөтэй хүчин зүйлсээс үүдэн бидний арьс чийглэг байдлаа алдаж зайлшгүй цогц арчилгаа хийх шаардлагатай болдог билээ.

Тэгвэл бидний зүгээс танд гэрийнхээ ванны өрөөг спа орчин болгон хувиргахыг зөвлөж байна. Үүний тулд эрдэст витаминаар баялаг биеийн арьс арчилгааны чанартай бүтээгдэхүүнүүд сонгон хэрэглэх нь хамгийн чухал алхам юм. Тиймээс энэхүү нийтлэлдээ бид Оросын байгалийн гаралтай гоо сайхны CHARONIKA брэндийн бүтээгдэхүүнүүдийг онцолж байна.


АЛХАМ 1: ОРЧИН БҮРДҮҮЛЭЛТ

Юун түрүүнд та ванны өрөөндөө тайвшрам сайхан үнэртэй, дулаан орчин бүрдүүлж өгөөрэй. Ингэхдээ анхилам үнэртэй, тайвшруулах давсыг усандаа уусган намуухан хөгжим тавиад, нүдээ аниад хэвтээрэй. Ваннд ус дүүргэн ороход арьсны бөглөрсөн нүх сүв нээгдэж, идэвхэжсэн байсан тосны булчирхайнууд цэвэрлэгдэж, биед хуримтлагдсан бохирдол хөлсөөр дамжин гадагшлах болно.

Ванны сүү / Bath Milk

Гэртээ спа үйлчилгээнд орсон мэт алжаалаа тайлах энгийн 3 алхам (фото 1)

Ванны сүү нь анхилам үнэртэйгээс гадна арьсыг зөөлрүүлж, булбарай болгох үүрэгтэй. Найрлагадаа витамин A, B, D агуулсан тул өвдөг, тохойны арьсыг цайруулахад тустай. Уснаас гарсны дараа нярай хүүхдээс анхилдаг сүүний үнэртэй дүйцэхүйц тансаг, зөөлөн үнэр үнэртдэг гэдгээрээ онцлог.

Renew давс

Гэртээ спа үйлчилгээнд орсон мэт алжаалаа тайлах энгийн 3 алхам (фото 2)

Гималайн ягаан давсны агууламжтай тус бүтээгдэхүүн нь жүрж, лаймтай амин тосны найрлагатай учир арьсны гүний чийгшлийг тэнцвэржүүлж өгөхийн сацуу толигор, зөөлөн болгоно. Түүнчлэн скрабаараа бага зэрэг иллэг хийж өгөхөд цусны эргэлт сайжирч, хаван буулгадаг давуу талтай.

Perfection давс

Гэртээ спа үйлчилгээнд орсон мэт алжаалаа тайлах энгийн 3 алхам (фото 3)

Тус давс нь найрлагадаа байгалийн гаралтай амин тос, базилик агуулсан учир арьсны уян хатан чанарыг сайжруулж, нөхөн төлжүүлэхэд тусална. Мөн жүржийн сэнгэнэсэн үнэр сэтгэл сэргээж, тайвшруулна.

Desire давс

Гэртээ спа үйлчилгээнд орсон мэт алжаалаа тайлах энгийн 3 алхам (фото 4)

Жасмин цэцгийн анхилуун үнэртэй тус давс нь найрлагадаа амирис амин тосыг агуулсан бөгөөд амьсгалын замын халдварт өвчнөөс сэргийлэхээс гадна нян бактери устгахад эерэг нөлөөтэй.


АЛХАМ 2: ГУУЖУУЛАЛТ

Ваннтай усандаа арьсаа дэвтээж, биеэ амраасны дараах хамгийн чухал алхам бол мэдээж гуужуулалт. Хүний биеийн арьс 21 хоног тутамд бүхэлдээ шинэчлэгдэн, гуужиж байдаг учир долоо хоногтоо арьсны онцлогтоо тааруулан 2-3 удаа ширхэгтэй скрабыг ашиглан үхэжсэн арьсаа гуужуулах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Тиймээс чанартай орц найрлага бүхий скрабыг сонгох нь чухал.

Detox Body Scrub

Гэртээ спа үйлчилгээнд орсон мэт алжаалаа тайлах энгийн 3 алхам (фото 5)

“Tea tree” буюу цайны модны тос нь арьсны гэмтсэн хэсэгт зориулан эмчилгээний журмаар ашиглагддаг гэдгээрээ алдартай билээ. Энэхүү тосыг агуулсан тус гуужуулагч нь давхар байгалийн гаа, розмарин, авокадо болон оливын тосны хольцтой учир хэрэглэсний дараа биед сэнгэнэсэн таатай мэдрэмж төрүүлж, зөөлөн булбарай болгоно.

Coffee Body Scrub

Гэртээ спа үйлчилгээнд орсон мэт алжаалаа тайлах энгийн 3 алхам (фото 6)

Сэтгэл сэргээм кофены үнэрээс гадна амтлаг шоколадны хольцыг агуулсан уг гуужуулагч нь лаванда цэцгийн тансаг үнэртэй гайхалтай сайхан хосолж өгснөөрөө онцлог. Арьсны өнгийг сэргээж, толигор болгоно.

Pink Body Scrub

Гэртээ спа үйлчилгээнд орсон мэт алжаалаа тайлах энгийн 3 алхам (фото 7)

Бэрсүүт жүрж болон цагаан гааны хослол болсон тус гуужуулагч нь арьсны бохирдлыг гүнд нь хүртэл цэвэрлэж, язралтын сорвийг бүдгэрүүлэхэд тусална. Мөн наргил модны самрын тос, далайн давсыг агуулсан учир араас нь биеэ тослох шаардлагагүй.

Sea Body Scrub

Гэртээ спа үйлчилгээнд орсон мэт алжаалаа тайлах энгийн 3 алхам (фото 8)

Найрлагадаа ши самрын тос агуулсан тул антиоксидантаар баялаг, бактерийн эсрэг нөлөө үзүүлнэ. Арьсыг гүн чийгшүүлж, зөөлрүүлэхээс гадна язралтын сорвийг бүдгэрүүлж, арьсны эсийн нөхөн төлжилтийг дэмжиж өгнө.


БОНУС АЛХАМ: ОНЦГОЙ ҮЕД АШИГЛАХ ГОЁЛЫН ГУУЖУУЛАЛТ

Баярын улирал нэгэнтээ ирсэн учир бүсгүйчүүд бид онцгой, дурсамжит өдрүүдээр үзэсгэлэнтэй, гоёмсог харагдахыг хүсдэг нь нууц биш. Тэгвэл CHARONIKA брэндийн гоёмсог ширхгүүдтэй гуужуулагч баярын үдэш танд туслах болно.

Bronze Shimmer Scrub

Гэртээ спа үйлчилгээнд орсон мэт алжаалаа тайлах энгийн 3 алхам (фото 9)

Витамин Е, баяжуулсан тос, үхрийн нүд, цагаан гааны агууламжтай тус гуужуулагч нь арьсны өнгийг сэргээж, нөсөө толбо бүдгэрүүлнэ. Нишингийн элсэн чихрийн талсттай учир арьсны гүн рүү нэвтэрч гэмтсэн эсийг эмчлэхэд тустай бөгөөд таны арьсанд алтлаг өнгийн туяа үүсгэж, гялалзсан эффект өгнө.

Pearl Shimmer Scrub

Гэртээ спа үйлчилгээнд орсон мэт алжаалаа тайлах энгийн 3 алхам (фото 10)

Манго, неролины тааламжтай үнэр нь арьсанд тань шингэж өгөхөөс гадна ногоон цайны ханд, цагаан гааны найрлага нь стресс бууруулж, сэтгэл сэргээнэ. Мөн сувдан, мөнгөлөг өнгийн гоёмсог туяа арьсанд үүсгэдэг онцлогтой.


АЛХАМ 3: ЧИЙГШҮҮЛЭЛТ

Энгийн атлаа бидний огт алгасаж болохгүй арчилгааны сүүлийн алхам бол чийгшүүлэлт гэдгийг санаарай. Хөгшрөлт, үрчлээ, нөсөө толбо, арьсны сулрал зэрэг нь арьсаа хэрхэн чийгшүүлэхээс шалтгаалж үүсдэг. Тийм ч учир бид нүүрнийхээ арьсыг тогтмол арчлан нарны тос, тэжээлийн тос, серум зэрэг арьсанд хэрэгтэй бүхий л бүтээгдэхүүнүүдийг ашигладаг билээ. Үүнтэй адил биеийн арьсаа ч гэсэн хайрлан тордох хэрэгтэй бөгөөд амин дэмээр баялаг, чийгшүүлэлт сайтай тосыг сонгон хэрэглэх нь эрүүл арьсны гол түлхүүр юм.

Anti-Cellulite Body Oil

Гэртээ спа үйлчилгээнд орсон мэт алжаалаа тайлах энгийн 3 алхам (фото 11)

Чийгшил дутмаг арьсан дээр целлюлит илүү тодорч харагддаг гэдгийг та мэдэх үү? Тус тос нь найрлагадаа тоор жимсний тос, жүржтэй амин тосыг агуулсан тул арьсны уян хатан чанарыг сайжруулж, үхэжсэн эд эсийг сэргээж өгнө. Цаашлаад целлюлиттэй хэсэгтээ тосоороо иллэг хийж өгснөөр арьсны өнгө сэргэж, бодисын солилцоо сайжрахад нэмэртэй.

Relax Body Oil

Гэртээ спа үйлчилгээнд орсон мэт алжаалаа тайлах энгийн 3 алхам (фото 12)

Найрлагадаа жүрж, иланг, зандан модны амин тосны хольцтой учир үнэр нь тайвшруулж, толгой сэргээхэд тусална. Зандан мод нь дархлааны эсийн үйл ажиллагааг дэмжиж, үрэвслийн эсрэг нөлөө үзүүлдэг бөгөөд нойргүйдэл, мэдрэлийн ядаргаа, стрессийн гаралтай зовуурь зэрэгт үр дүнтэй байдаг. Бүтцийн хувьд бусад гоо сайхны салонд ашигладаг гулгамтгай тостой ижил учир хөл, гар, нуруундаа иллэг хийхэд нэн тохиромжтой. Мөн түрхэх явцад тос даасан хүнд мэдрэмж төрүүлдэггүй.


CHARONIKA

Утас: 7255-7015

Вэбсайт: www.charonika.mn

Instagram: @charonika.mn

Facebook: charonika.mn

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх