Хайх

Уншигч танд зориулсан Dior брэндийн гоо сайхны бэлгийг хожоорой

Уншигч танд зориулсан Dior брэндийн гоо сайхны бэлгийг хожоорой

Ээлжит сюрприз

Text: Buro.Mongolia


Бюро 24/7 уншигч та бүхэнд хүрч эхлээд нэг жил гаруй хугацаа өнгөрч байна. Тиймээс бид харилцагч, уншигчиддаа зориулсан олон сюрприз бэлдсэн юм. Энэ удаагийн азтан францын Dior загварын ордны гоо сайхныг бүтээгдэхүүн хожих болно

"Dior!" гэдэг үг ямар ч эмэгтэйг догдлуулна гэдэгт бид итгэдэг. Тэд үргэлж шилдэг нь байсаар ирсэн тул дэлхийн бүх л үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн гоо сайхныг улам бадрааж, сэтгэлд нь аз жаргалын оч нэмж өгдөг билээ. Францын загварын ордон энэ улирлаас эхлэн загвар зохион бүтээгч Мария Грация Кьюригийн удирдлага дор бүтээсэн цуглуулгаа танилцуулж, шинэ өнгө төрхөө дэлгэх болно. Dior-ын хамт олон мөн загварлаг хувцаснаас гадна гоо сайхан, сүрчигний олон сонгодог бүтээл туурвисан. Үүний нэг нь Dior-оос бүсгүйчүүдэд зориулсан "J`Adore Voile de Parfum" сүрчиг билээ. Анх 2013 онд худалдаанд гарсан энэхүү сүрчиг найрлагадаа Дамаск сарнай, цахилдаг, цагаан заар зэрэг ургамлын нэн өвөрмөц, тансаг үнэрийг өөртөө агуулсан байгаа.

Бид уншигчдынхаа дунд азтан шалгаруулж, нэг хүнд энэхүү сүрчгийг болон Diorshow mono нүдний тенийг бэлэглэх гэж байна. Дашрамд дурдахад ээлжит бэлгүүд таныг хүлээж байгаа тул өглөө бүрийг Бюро 24/7-той хамт угтаж, шинэлэг мэдээллийг хамгийн түрүүнд үзээрэй.

та азтан болохыг хүсч байвал доорх хэдхэн алхмыг хийхэд л болно

1.  Манай Фэйсбүүк хуудсыг дагаж, like дарсан байна.

2. www.buro247.mn хуудсанд и-мэйл хаягаараа бүртгүүлэн хэрэглэгч болно.

3. Энэхүү нийтлэлийг өөрийн олон нийтийн сүлжээнд түгээж, бусадтай хуваалцана. Та share хийхдээ public тохиргоотой хийгээрэй. Тэгэхгүй бол таны нэр бидэнд харагдахгүй шүү.



Эх сурвалж:http://www.buro247.mn/lifestyle/our-choice/buro-tedy-eznee-haij-bna.html

4. Энэ нийтлэлийн доод хэсэгт share хийснээ мэдэгдсэн сэтгэгдэл үлдээх. Ингээд л болоо.

Бид энэхүү нийтлэлийг бусадтай хуваалцсан хүмүүсийн нэрсийг авч, азтанг 2016 оны наймдугаар сарын 12-ны 17:30-д random.org хуудсаар тодруулах болно. Танд амжилт хүсэе.

цааш үзэх