Эмили Ратаковски арьсаа хэрхэн арчилдаг вэ
Хамгийн гол нь гуужуулах мөн чийгшүүлэх
Эмили Ратаковски The Coveteur сэтгүүлд зориулан арьс арчилгааныхаа нууцыг дэлгэжээ. Түүний өдөр тутмын арьс арчилгаа ретинол агуулсан серум болон сарнай цэцгийн найрлагатай шингэн тос гэх хоёр үндсэн бүтээгдэхүүн дээр суурилдаг гэнэ. Ингэхдээ Эмили үнэтэй бүтээгдэхүүнүүдийг илүү хямд бүтээгдэхүүнүүдтэй хослуулан хэрэглэдэг байна. Тодруулбал түүний гоо сайхны тавиур дээр Kiehl's, Sisley ба Joanna Vargas брэндийн бүтээгдэхүүнүүд байршдаг аж.
Ратаковски арьсаа юуны түрүүнд гуужуулах дуртай ба ингэхдээ цайны модны найрлагатай гуужуулагч сонгож, заримдаа Kiehl's-ийн эрчүүдэд зориулсан Age Defender Dual Action Exfoliating Cleanser гуужуулах үйлчилгээтэй цэвэрлэгчийг давхар хэрэглэдэг гэнэ. Харин дараа нь тэрээр Kiehl's-ийн энгийн Ultra Facial Cleanser цэвэрлэгчээр нүүрээ цэвэрлэдэг байна.
Харин чийгшүүлэгчийн хувьд Эмили ретинол хэрэглэхийг чухалчилдаг бөгөөд Joanna Vargas-ийн Super Nova серумыг өдөр тутамдаа түрхдэг байна. Серумийн дараа тэрээр Dr.Barbara Strum-ийн маш баялаг найрлагатай тос хэрэглэдэг гэнэ. Эцэст нь арьс хангалттай чийгшил аваагүй мэт санагдах үед Эмили Sisley брэндийн Black Rose Oil шингэн тосыг арьс арчилгаандаа нэвтрүүлдэг байна.