Эрс тэс уур амьсгалтай нөхцөлд үсээ хэрхэн арчилж, эрүүл байлгах вэ?
Сүүлийн жилүүдэд цаг агаарын эрс тэс үзэгдлүүд илүү олон удаагийн давтамжтайгаар тохиолддог болсон нь зөвхөн бидний хүрээлэн буй орчинд төдийгүй арьс, үсэнд ч сөрөг нөлөө үзүүлсээр ирсэн. Үс бол арьсны дайвар эрхтэнд тооцогддог бөгөөд яг л арьс шиг үсээ зөв арчилснаар үргэлж эрүүл, намирсан үстэй байх боломжтой.
Өдөр бүр үсээ угааж, маск тавьж, үсний эмчилгээнд орсон ч ялгаагүй гундаж, унаж, шингэрч байна хэмээн гомдоллох хүн олон. Иймд бид үс арчлах энгийн атлаа үр дүнтэй аргуудын талаар зөвлөгөөг хүргэж байна.
1. Байнга үсээ угаахаас зайлсхийх
Бид өдөр бүр үсээ угааснаар үсний байгалийн хамгаалалтын давхаргыг гэмтээж байдаг гэдгээ тэр бүр мэддэггүй. Тэрхүү давхарга нь үсний эрүүл, чийглэг, гялалзсан байдлыг хадгалдаг липидээс бүрддэг тул мэргэжилтнүүд үсээ аль болох бага угаахыг зөвлөдөг. Гэхдээ мэдээж энэ нь хувь хүний үсний бүтцээс ихээхэн хамаардаг гэдгийг санаарай.
2. Усны хэмийг багасгах
Хүйтний улиралд халуун усанд ороход таатай байдаг хэдий ч таны үсэнд сөрөг нөлөөтэй гэдгийг та мэдэх үү? Өндөр хэмтэй ус нь хуйхыг хуурайшуулж улмаар үсний бүтцийг бүхэлд нь гэмтээж, үс унахад хүргэдэг. Тиймээс үсээ бүлээн усаар угааж дадаарай.
3. Үсээ зөв хатаах
Та үсээ одоог хүртэл алчуураар хүчтэй үрж, сэнсээр хатаасаар байгаа юм биш биз? Тэгвэл дээрх аргууд үсийг хуурайшуулж, хэврэг болгож, ширэлдүүлдэг сөрөг талтай. Үүний оронд үсээ торгон эсвэл микрофибр буюу бичил утсан алчуураар хатаагаарай.
4. Бүтээгдэхүүнээ зөв сонгох
Өөрийн үсний онцлогт суурилан чийгшил, тэжээл өгөх, нөхөн сэргээх, үс уналтын эсрэг болон хуйханд тэжээл өгөх үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр үсний асуудлаа бүрэн шийдэж үсийг эрүүл болгож чадна.

Иймд 35 гаруй жилийн судалгаа, шинжилгээнд суурилсан, клиникийн туршилтаар батлагдаж, АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраар (FDA) хүлээн зөвшөөрөгдсөн, үс ургуулж, өтгөрүүлэх мэргэжлийн №1 Nioxin брэндийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. Өмнө нь бид Nioxin брэндийн бүтээгдэхүүнийг хоёр сарын хугацаанд хэрэглэж уншигчидтайгаа бодит сэтгэгдлээсээ хуваалцаж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр шинэчлэгдсэн, шинэ өнгө төрх, баяжуулсан орц найрлагатай Nioxin брэндийг танилцуулж байна.
Хуйхны эрүүл мэнд хийгээд үсний шингэрэлтийн асуудалд анхаарсан үс арчилгааны мэргэжлийн Nioxin брэнд анх 1987 онд үүсгэн байгуулагдаж байсан бол 2016 оноос хойш WellBee компани албан ёсны эрхтэйгээр Монгол улсад оруулж ирснээр хэрэглэгчдэд илүү ойртоод байгаа билээ.
Nioxin брэндийн хэрэглэгчдийн судалгаанаас цухас дурдвал: 2016 онд АНУ-д үс уналт, шингэрэлттэй 230 хүнийг хамруулсан судалгаагаар гурван шатлалт багц бүтээгдэхүүнийг хэрэглэсэн үйлчлүүлэгчдийн 89% нь үсний ширхэг илүү бүдүүрсэн, 87% нь үсний тоо ширхэг нэмэгдсэн, 89% нь үс илүү өтгөрсөн үр дүн гарсан байна. Түүнчлэн өөр нэгэн судалгаагаар хуйх, үсийг эрүүл, бат бөх болгон, үсний ургалтыг дэмждэг цогц системийг тууштай хэрэглэсэн хэрэглэгчдийн 80% нь 30 хоногт эхний үр дүнгээ мэдэрсэн хэмээжээ.
Шинэчлэгдсэн Nioxin брэнд
Брэндийн хамгийн гол зорилго бол үсийг хуйхнаас үзүүр хүртэл эрүүлжүүлэхэд оршино.
Үс арчилгааны хамгийн сүүлийн үеийн технологи дээр суурилсан үс уналт, шингэрэлтийн эсрэг гурван шатлалт арчилгаа нь төрөл бүрийн үсний онцлогт тохирсон натурал, будагтай, химитэй үсэнд зориулсан гурван төрөл байсан бол өнөөдөр шинэчлэгдэж натурал бөгөөд будагтай, химитэй, цайруулалттай гэх хоёр төрөл болгон өөрчлөн бүтээжээ. Эдгээр хоёр төрөл нь дотроо бага зэргийн уналттай болон эрчимтэй уналттай гэж ангилагдах ба бүтээгдэхүүний савлагаа тус бүр 150 мл, 300 мл, 1000 мл гэсэн сонголттойгоор хэрэглэгчдэд хүрдэг. Мөн үүнээс гадна хагны эсрэг бүтээгдэхүүн, маск, өдрийн болон шөнийн серум зэрэг нь шинэ өнгө төрх, савлагаатайгаар таны гарт очиход бэлэн болжээ.

Түүнчлэн Nioxin брэндийн бүтээгдэхүүн үс уналтын эсрэг бүхий идэвхтэй орц найрлагатай гэдгээрээ онцлогтой. Үүнд ниацинамид, биотин, кафеин зэрэг нийлмэл найрлага агуулдаг бөгөөд энэ нь хуйхыг бүхэлд нь арчилж, үсний булцуунд тэжээл өгч, үсний ширхэг бүрийг бэхжүүлэхэд тусалдаг.
Кафеин
Цусны эргэлтийг сайжруулж,
хуйхны бүтцийг дэмждэг.
Гааны тос
Үсний тослогийг тэнцвэржүүлж,
сэргэг мэдрэмж төрүүлж, ургалтыг түргэсгэдэг.
Ниацинамид
Үсний угт тэжээл өгч, хуйхны эрүүл мэндэд
эерэг нөлөө үзүүлдэг.
Mentha arvensis leaf oil буюу
зэрлэг гааны тос
Хуйханд сэргэг мэдрэмж өгөхөөс гадна
цусны эргэлтийг сайжруулснаар үсний
ургалтыг дэмжих үйлчилгээтэй.
Kit System No.1


Шингэрэлт эхэлж буй натурал үсэнд зориулсан гурван алхамт багц бүтээгдэхүүн бөгөөд үсийг гүн цэвэрлэх шампунь, үс болон хуйханд тэжээл өгөх ангижруулагч, үсийг өтгөрүүлэх хуйхны тэжээлээс бүрдсэн.
Kit System No.2


Мэдэгдэхүйц шингэрэлттэй натурал үсэнд зориулсан гурван алхамт багц бүтээгдэхүүн бөгөөд үсийг гүн цэвэрлэх шампунь, үс болон хуйханд тэжээл өгөх ангижруулагч, үсийг өтгөрүүлэх хуйхны тэжээлээс бүрдсэн.
Kit System No.3


Мэгдэхүйц шингэрэлттэй будагтай, химитэй, цайруулалттай үсэнд зориулсан гурван алхамт багц бүтээгдэхүүн бөгөөд үсийг гүн цэвэрлэх шампунь, үс болон хуйханд тэжээл өгөх ангижруулагч, үсийг өтгөрүүлэх хуйхны тэжээлээс бүрдсэн.
Kit System No.4


Мэгдэхүйц шингэрэлттэй будагтай, химитэй, цайруулалттай үсэнд зориулсан гурван алхамт багц бүтээгдэхүүн бөгөөд үсийг гүн цэвэрлэх шампунь, үс болон хуйханд тэжээл өгөх ангижруулагч, үсийг өтгөрүүлэх хуйхны тэжээлээс бүрдсэн.
Багц бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар
Алхам 1. Шампунийг үс, хуйханд жигд тараан 1 минутын турш хөөсрүүлж, зөөлөн иллэг хийсний дараа усаар сайтар зайлна.
Алхам 2. Шампуниар угаасны дараа ангижруулагчийг хуйхандаа жигд тараан түрхэж иллэг хийх ба 1-3 мин байлгасны дараа усаар сайтар зайлж өгнө.
Алхам 3. Үсээ угаасны дараа чийгтэй хуйханд тэжээлээ түрхэн хэрэглэнэ. Түрхэхдээ үсээ самаар зааглан хуйхандаа хэсэгчлэн маш бага хэмжээгээр, зөөлөн даралтаар түрхэж иллэг хийнэ. Усаар зайлах шаардлагагүй бөгөөд бүтээгдэхүүн дараагийн угаалт хүртэл тэжээлээ өгч үйлчилгээгээ үзүүлдэг.
Алхам 4. Nioxin үндсэн багцыг долоо хоногт багадаа 3 удаа хэрэглэнэ.
Энэхүү гурван шатлалт системийг хэрэглэснээр хуйхыг эрүүлжүүлж, чийгшүүлэн, үсийг бат бөх болгож, тэжээл өгөхөөс гадна үсийг эрчимтэй ургуулна. Мэдээж ямар нэгэн үр дүнд хүрэхийг хүсвэл зөв бүтээгдэхүүн сонгож, тууштай хэрэглэх шаардлагатай гэдгийг санаарай.
NIOXIN MONGOLIA
Хаяг: Салбар 1 - Сэнтрал Тауэр, 2 давхар, 202а, Wellbeeshop
Салбар 2 - Шангри-Ла Молл, 2 давхар, Wellbeeshop
Утас: 7711 7171
Facebook: Nioxin Hair Wellness
Instagram: @nioxin_mongolia