Flower by Kenzo үнэртний ойн баяртаа зориулан Kenzo богино хэмжээний кино цуврал гаргалаа
Цэцэгний аялал
Kenzo-гийн алдарт улаан намуу цэцэг 15 жилийн ойн баяраа тэмдэглэж, Flower Travel Book нэртэй богино хэмжээний кино цуврал гаргалаа
Дэлхийн хамгийн алдартай болон олны танил үнэртнүүдийн нэг болох Flower by Kenzo 15 нас хүрлээ. Хайртай үнэртэндээ зориулж Kenzo аяллын богино хэмжээний таван кино гаргасан байна. Гол дүрд үнэртний илэрхийлэл болсон улаан намуу цэцэг тоглож, дэлхийгээр аялаж буйгаар гарлаа. Нью-Йорк, Парис, Сан-Паула, Милан, Буэнос-Айрес гэх зэрэг амьдралын маш идэвхитэй хотуудыг тус киноны зохиолд сонгожээ. Анхаарч харууштай нь жижиг улаан цэцгийг байшингийн хана дундаас болон асфальт зам доороос гарч ирэх нь сонирхолтой байх болно.