Givenchy брэнд их хотын бүсгүйчүүдэд зориулж арьс арчилгааны детокс шугам бүтээлээ
Савлагдсан амралт
Эрүүл агаарт, хаа нэг үзэсгэлэнт байгальд амралтынхаа хэдэн хоногийг өнгөрүүлэхэд бидний нойр, хоолны дуршил болон арьсны байдал сайжирдаг гэдгийг бүгд мэдэх байх. Үүний хамаг учир их хотын бохир агаарт оршдог юм. Бид дуртай, дүргүй бохирдсон агаарт амьдарч, арьсаа хордуулсаар л байна. Тэгвэл бүсгүйчүүдэд тохиолддог энэхүү сөрөг нөлөөг устгахын тулд Givenchy-гийн хамт олон серум ба лосьоноос бүрдсэн арьс арчилгааны детокс шугам гаргажээ.
Шинэ шугамд багтсан бүтээгдэхүүн бүрийн найрлагад StoPollution ба Vax'in For Youth гэх комплексууд орсон байна. Эхний комплекс нь арьсны өөрийн коллагеныг устгах магадлалтай байдаг озоны илүүдлийг саармагжуулж өгнө. Хоёрдох нь уураг үйлдвэрлэх процессыг сэдэж, арьс өөрөө бие даан бохирдлыг эсэргүүцэх чадвартай болгоно. Харин хоёр комплекс хамтарснаар арьсыг эрүүлжүүлж, өнгийг нь сэргээх аж. Энэхүү шинэ шугамд нүдний ба арьсны гэх хоёр төрлийн серум болон нэг лосьон гээд нийт гурван бүтээгдэхүүн оржээ.