Hermès анхны сүрчгийн бутик ба номын сангаа нээлээ
Манхэттэнд
Энэхүү 300 м2 бүхий сүрчгийн номын санд Hermès брэндийн бүх цуглуулгууд цугларсан байгаа. Jardins болон сонгодог Calèche, Rouge Hermès, Eau d'Hermès цуглуулгуудаас авахуулаад сэрүү татуулам Colognes болон зөөлөн Hermessence цуглуулга хүртэл бий.
Орчны дизайныг RDAI ба RF Studio-гийн архитекторууд гаргажээ. Интерьер шийдэлд нь мод, гантиг, савхи орсон уламжлалт бөгөөд цемент, лаакадсан төмөр ба меланин гэх орчин үеийн материалууд ашиглажээ. Үүдний хэсгийг цэцэрлэгт хүрээлэнгийн хэв маягтай зассан нь Jardins үнэртний нэр хүндийг илтгэх мэт.
Номын сан-бутик дотор олон төрлийн сүрчигнээс гадна гэрийн нөхцөлд зориулсан үнэртнүүдийг цуглуулсан хэд хэдэн өрөө бий. Түүнчлэн тусгай өрөөнд үйлчлүүлэгчид сонгосон сүрчгээ илүү хувийн чанартай болгохын тулд хүссэн бүрхүүлээ сонгож, нэрээ бичүүлж болох юм байна.