Хайх

Ирина Шейк нүүрнийхээ арьсыг хэрхэн арчилдаг вэ

Ирина Шейк нүүрнийхээ арьсыг хэрхэн арчилдаг вэ

“Би будаг бараг л хэрэглэдэггүй”

Text: Buro.Mongolia


Загвар өмсөгч Ирина Шейк Их Британийн Vogue сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарын нүүр хуудсан дээр гарчээ. Үүнтэй холбогдуулан тэрээр сэтгүүлд зориулан нүүрнийхээ арьсыг хэрхэн арчилж, ямар косметик бүтээгдэхүүн хэрэглэдгээ хуваалцсан байна. Харин сэтгүүлийн зүгээс модель бүсгүйг мэдээж гайхалтай сайхан гентэй хэдий ч өдөр тутамдаа хэрэгжүүлдэг арьс арчилгаа нь олон хүнд тохиромжтой байж, үр дүн өгөхийг онцолсон юм.

Ирина Шейк нүүрнийхээ арьсыг хэрхэн арчилдаг вэ (фото 1)

"Өглөөг зөв эхлүүлнэ гэдэг өдрөө үр бүтээлтэй өнгөрүүлэхийн үндэс суурь тул би өдөр бүр өөрийн гэсэн нэгэн зан үйлийг давтдаг. Мөн би яарах дургүй бөгөөд өөртөө үргэлж цаг зав зарцуулж чаддаг. Өглөө сэрсэн даруйдаа нимбэгтэй ус уугаад, шүршүүрт орсныхоо дараа ээжээсээ суралцсан нүүрээ мөсөөр арчих аргачлалыг хэрэгжүүлдэг юм. Дараагаар нь арьсандаа чийгшүүлэгч тос, мөн нарнаас хамгаалах тос түрхэж, эцэст нь дуртай сүрчгээ цацдаг. Энэ бүгд нь сэтгэл санааг маань сэргээж, бүхэл өдрийн туршид хангалттай байх эрч хүчээр цэнэглэж өгдөг" хэмээн Шейк ярьжээ.

Моделийн хэлснээр тэрээр косметик бүтээгдэхүүн бараг л хэрэглэдэггүй бөгөөд заримдаа нүднийхээ доод хэсэгт өө дарагч түрхэх төдийд л нүүрэндээ энгэсэг хүргэдэг байна.

Тэрээр арьс арчилгааныхаа үндсэн үе шатыг унтахаасаа өмнө хийдэг ба юуны түрүүнд арьсаа сайтар цэвэрлэхээс эхлээд дараа нь коллагентай маск тавин, уруулдаа тэжээл түрхсэнээр өндөрлөдөг гэнэ. Шейкийн хамгаас дуртай гоо сайхны брэндүүд дунд алдартнуудын гоо сайханч Мими Лузоны үүсгэн байгуулсан Mimi Luzon брэнд онцгой байр суурь эзэлдэг байна. Тус брэнд нь 24 карат бүхий алтан нүүрний маскаараа алдаршсан бөгөөд Шейк тэрхүү маскыг олон цагийн нислэгийн үеэр, онгоцонд хэрэглэх дуртай аж.

Ирина Шейк мөн загварын салбарт олон жил ажилласан туршлагынхаа ачаар "Нүдний тос төгс уруулын чийгшүүлэгч болдог бол, сормуус хэлбэржүүлэх гель дууссан тохиолдолд үсний хэлбэржүүлэгч бүтээгдэхүүнээр орлуулах боломжтой байдаг" хэмээн зөвлөсөн юм.

цааш үзэх