Элизабет Тейлор, 1957 он
Түүний үс засалтын үндсэн элементээр дээш суусан үсэн дээр тогтсон титэм тодорсон юм.
Мадонна, 1991 он
Мадонна 1990-ээд оны гол трендийг хэрэгжүүлж, буржийлгагчаар ороосон үсээ их хэмжээний лакаар хэлбэржүүлсэн байлаа.
Николь Кидман, 2013 он
Франц маягаар сүлжсэн үсийг спираль хэлбэрт оруулан тогтоосон Николь Кидманы үс засалт үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа.
Николь Кидман, 2013 он
Энэ оны Канны кино наадам дээр жүжигчин бүсгүй хэд хэдэн төрх бүрдүүлсэн юм. Хоёр дах гараан дээрээ Николь шулуун индүүдлэгтэй үснийхээ угийг босгож, сүүл хэсгийг нь доор боосон байлаа.
Марион Котийяр, 2010 он
Глэм-рок стиль бүрдүүлсэн Марион үсээ хойш нь шууж, урд хэсэгтээ долгиолсон чёлкийг хэлбэрт оруулан тогтоосон байлаа.
Блейк Лайвли, 2014 он
Жүжигчин бүсгүйн шилэн хүзүү хэсэгтээ аварга том боодол үүсгэсэн ташуу хуваалттай гөлгөр үс үнэхээр өвөрмөц харагдаж байсан.
Тильда Суинтон, 2013 он
Тильда цагаан шар өнгийн богино үсээ дээш нь босгож, үсний лакаар хэлбэржүүлсэн байлаа.
Ума Турман, 2015 он
Жүжигчний адармаатай үс засалт маш олон сүлжээснээс бүрдэж байлаа. Үр дүнд нь түүний үс хөвсгөр, тэгш бус хэмтэй, өвөрмөц засалттай болсон юм.
Люпита Нионго, 2015 он
Жүжигчний таних тэмдэг болсон толгойн дээд хэсэгт овоолсон үс гоёмсог туузаар чимэглэгдсэн байлаа.
Диана Крюгер, 2012 он
Хавирган сар хэлбэрийн грек хэв маягтай уг засалтыг үсээ хайхрамжгүй байдлаар тогтоосны үр дүнд гаргаж авах боломжтой.
Каролина Куркова, 2011 он
Шулуун индүүдлэгтэй энгийн боосон үсийг илүү өвөрмөц харагдуулахыг хүсвэл сүлжсэн үсээр уг хэсгийг нь чимж болох юм.
Айшвария Рай, 2013 он
Дээш шуусан энэхүү сонгодог үс засалтыг сайтар ажиглавал маш олон деталиас бүрдсэн байгаа. Сүлжсэн мөн мушгиралдсан хэсэг үснүүдээс бүрдсэн энэ засалт хэзээ ч моодноос гарахгүй том давуу талтай юм.
Адриана Карамбе, 2013 он
Доор боосон үсээ хиймэл үсээр ороосноор Адрианагийн өвөрмөц засалтыг давтаж болно.
Линда Евангелиста, 2008 он
Загвар өмсөгчийн богино тайралттай гөлгөр үс тухайн үедээ маш шинэлэг харагдаж, шуугиан дэгдээж байлаа.
Кендалл Женнер, 2016 он
Хойш самнасан бага зэрэг чийглэг эффекттэй үс бүсгүй хүний гоо үзэсгэлэнг тодотгож, тачаангуй төрх бүрдүүлнэ.