Хайх

Каннын кино наадам дээрх шилдэг нүүр будалтуудыг хэрхэн дуурайх вэ?

Мэргэжилтнүүд зөвлөж байна

Text: Buro.Mongolia


Кристен Стюарт

Нойтон үсний эффекттэй үс засалт, оюу ногоон өнгийн смоки тень, сувдан цагаан өнгийн контур, неон ягаан өнгийн уруул зэрэг нь Кристен Стюартыг бусдаас ялгаруулж, анхаарлын төвд байлгалаа. "Энэ улиралд оюу ногоон өнгийн смоки будалт маш эрэлттэй байгаа. Мөн Кристен шиг ямар нэгэн контуринг хийлгүй зөвхөн хацар өнгөлөгч ашиглах нь одоо илүү цэмцгэр харагддаг болсон" хэмээн La Mer брэндийн төлөөлөгч зөвлөж байна.

Айшвария Рай

"Ийм төрлийн нүдний будалт хийхдээ доод болон дээд зовхины салст хэсгийг ус нэвтэрдэггүй харандаагаар хүрээлж, дээд зовхиндоо тогтоц сайтай тослог тень түрхэх хэрэгтэй. Дараагаар нь мөн адил ус нэвтэрдэггүй харандаа эсвэл гель хэлбэрийн будаг ашиглан контур зурж, сормуусаа өтгөрүүлэн будаж, эцэст нь гялалзсан саа түрхээрэй. Саа наах нь хүндрэлтэй байвал Urban Decay брэндийн санал болгодог харандаа хэлбэрийн сааг ашиглаж болох юм" хэмээн Be Beauty салоны үүсгэн байгуулагч ярилаа.

Эмбер Херд

Жүжигчин бүсгүй энэ жилийн улаан хивсэн дээр гарахдаа улаан уруулын будаг, мууран хэлбэрийн хар контур гэх зэрэг сонгодог шийдэл сонгосон юм. Гэхдээ түүний төрхийг нэгэн жижиг деталь илүү сонирхолтой болгож байсан нь доод зовхины дунд хэсэгт орших гялалзсан чулуу байлаа. "Улаан уруулын будаг сонгохдоо арьсныхаа гадаргууг өөгүй тэгш болгох хэрэгтэй. Учир нь уруул тод байх үед арьсны бусад хэсэг ч бас тодрон харагдаж эхэлдэг. Мөн хар контур зурах гэж байгаа бол хацар ба хөмсөг зэргээ аль болох байгалийн харагдахаар хөнгөн будаарай" хэмээн Cloud9 салоны нүүр хувиргагч хэллээ.

Наоми Кэмпбелл

"Нэгэн үед Наоми өөрт төгс зохих нүүр будалтыг олсноор одоо хүртэл тэрхүү будалтдаа үнэнч байдаг. Энэ жилийн Каннын кино наадам дээр ч бас тэрээр өөрийн таних тэмдэг болсон тодруулан будсан нүд, гэрэлтсэн арьс, ба nude өнгийн чийглэг уруулаараа гайхуулсан билээ. Би хоёр ч удаа Наомитай ажиллаж үзсэн. Тэрээр хөмсөгнийхөө хэлбэрт онцгой анхаарал хандуулж, аль болох байгалийн будалт хийхийг зорьдог. Наоми маш толигор, эрүүл арьстай учир түүнд тийм ч их будаг шаардагддаггүй" хэмээн ICONFACE сургуулийн багш, нүүр хувиргагч хуваалцлаа.

Люпита Нионго

Жүжигчин бүсгүй дахин нэг удаа биднийг өвөрмөц төрхөөрөө гайхшрууллаа. "Люпита ба түүний нүүр хувиргагч нар сүүлийн үеийн нүүр будалтын трендүүдийг маш сайн мэддэг бололтой. Ийм төрлийн арт маягийн, хагас дугуй хэлбэртэй контур зурахыг хүсвэл нүүрнийхээ бусад хэсгийг байгалийн хэвээр үлдээж, уруулдаа зөөлөн тоорын өнгөтэй будаг түрхээрэй. Харин контур тавихдаа ус нэвтэрдэггүй харандаа ашиглахыг зөвлөх байна" гэж Romanovamakeup брэндийн үүсгэн байгуулагч онцоллоо.

Сара Сампайо

Загвар өмсөгч кино наадмын хүрээнд хэд, хэдэн сонирхолтой төрх харуулсан. Тэрээр amfAR үдэшлэг дээр хойш самнасан, гөлгөр sleek hair үс засалт ба мууран хэлбэрийн цэнхэр смоки будалт сонгосон бол, "Solo: A Star Wars Story" киноны нээлтэн дээр эртний Холливүүдийн стильтэй долгиолсон үс ба бараан хүрэн өнгийн уруулын будагтай хүрэлцэн иржээ. "Бараан өнгийн уруулын будаг сонгохдоо арьсаа гөлгөр, матт эффекттэй болгох нь их чухал. Тиймээс будаг тавихын өмнө эхлээд арьсаа гуужуулж, праймер түрхэхийг зөвлөх байна. Харин нүдээ саатай nude өнгөөр будаж, илүү том харагдуулахын тулд сормуус дэрвийлгэгч ашиглаж, мөн сормуусны будгаар өтгөн будаарай" хэмээн Оросын M.A.C брэндийн тэргүүн нүүр хувиргагч зөвлөж байна.

Белла Хадид

"Беллагийн нүүр хувирагч түүний нүдийг үнэхээр гайхалтай будсан байсан. Түүний ногоон нүд үл мэдэгдэх алтан саатай төгс хосолж байсан шүү. Ерөнхийдөө Беллагийн нүүр будалт түүний боронзон туяатай, гэрэлтсэн арьсан дээр суурилж, маш байгалийн харагдаж байсан нь энэ улирлын гол чиг хандлага юм" хэмээн Romanovamakeup брэндийн үүсгэн байгуулагч ярьжээ.

Марион Котийяр

"Марион Котийяр бол франц маягийн дэгжин байдлын төгс илэрхийлэл. Тухайлбал түүний энэхүү төрхийг харахад тэрээр өөгүй гөлгөр арьсан дээрээ хөнгөн хацар өнгөлөгч түрхэж, бүхэлдээ маш байгалийн будалт хийсэн атлаа нил ягаан өнгийн тенийн ачаар нэгэн зэрэг сонирхолтой атлаа хайхрамжгүй харагдаж чадсан" хэмээн ICONFACE сургуулийн багш, нүүр хувирагч онцлон хэллээ

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх