Кендалл Женнерийн Estée Lauder-т зориулсан анхны компанит ажил
Улаан
Загварын бизнесийн од болмоор байна уу? Instagram ашиглаж эхэлцгээ. Дагагчдын тоо ядахдаа хэдэн арван мянга хүрсэн цагт карьерийн тухай бодож эхэлж болно. Гэхдээ удаан бодох шаардлага гарахгүй дээ. Хайгуулчид таныг өөрсдөө олох болно. Энэхүү шинэ хуулийг Кендалл Женнер болон Жиди Хадид нарын жишээнүүд батална. Хэрвээ түрүү жил бид тэдний талаар зүгээр сонирхолтой хүмүүс гэж боддог байсан бол, өнөөдөр тэдгээр охидууд загварын супер одууд болжээ.
Үзэсгэлэнт бүсгүйн карьер одоохондоо тун богинохон байгаа хэдий ч Estée Lauder Женнэртэй хамтрахаа олонд зарласнаас хойш маш удсан юм шиг санагдана. Харин саяхан удаан хүлээсэн гоо сайхны аварга брэндийн 19 настай загвар өмсөгчтэй хамтарсан эхний компанит ажил нийтлэгдлээ. Modern Muse Le Rouge-ийн шинэ нүүр царай болох Кендалл нь зургууд дээр улаан өмдөн хослолтой үнэхээр төгс харагдаж байна.