Хайх

Ким Кардашьяны хувийн үсчин хэрхэн түүн шиг цагаан шаргал үстэй болохыг хэлж өглөө

Ким Кардашьяны хувийн үсчин хэрхэн түүн шиг цагаан шаргал үстэй болохыг хэлж өглөө

Үсээ цайруулахаар зэхэж буй бүсгүй бүрийн анхааралд!

Text: Buro.Mongolia


Зураг:

Их Британийн Vogue сэтгүүл Ким Кардашьяны хувийн үсчин Крис Эпплтонтой хийсэн богино ярилцлагыг нийтэллээ. Уг ярилцлагадаа Крис алдарт бүсгүйн үсийг хэрхэн цагаан шаргал өнгөөр будсан тухай дэлгэрэнгүй ярьж, энэ өнгийг хэрхэн гаргаж авахыг зааж өгчээ.

"Олон хүмүүс надаас тэдэнд цагаан шаргал өнгийн үс зохих эсэхийг асуудаг. Энэ нь эр зориг шаардсан, ноцтой алхам юм шүү дээ. Тэгэхээр юуны түрүүнд өөр дээрээ хиймэл үс туршаад үзэхийг би зөвлөдөг. Үсээ цагаан шаргал өнгөөр будах нь таны үсийг бүхлээр нь өөрчлөх эрсдэлтэй алхам тул хэзээ ч үүнийг гэрийн нөхцөлд хийх гэж битгий оролдоорой" хэмээн Эпплтон зөвлөж байна. Үсчний анхааруулж буйгаар ийм зэргийн огцом өөрчлөлт хийх гэж буй хүмүүс үсээ сарын өмнөөс бэлтгэж эхлэх хэрэгтэй аж. Дор хаяж сарын өмнөөс үсэндээ чийгшүүлэх үйлчилгээтэй тэжээлийн маск түрхэж, үзүүрээс нь тайрч, үсээ сэнсээр хатааж индүүдэлгүй эрүүл байлгах нь хамгийн зөв бэлтгэл ажил болно.

"Ким бид хоёр уг өнгөн дээр арваад хоногийн турш ажилласан. Бид эхлээд түүний үсийг хэсэгчлэн хувааж, хэсэг бүрээр нь бага багаар цайруулж, дараагаар нь хэдэн өдрийн турш тэжээлийн бүтээгдэхүүнээр нөхөн сэргээж, үс сэргэсэн үед цайруулах үйл явцаа дахин үргэлжлүүлж, дахин нөхөн сэргээх байдлаар хүссэн үр дүндээ хүрсэн. Өнгөгүй болж цайрсан үс ихэвчлэн хуурайшиж, гундсан бүтэцтэй болдог. Харин би Кимийн үсийг аль болох эрүүл бөгөөд гялалзсан хэвээр нь үлдээхийг хүссэн. Үсээ ийм хүчтэй байдлаар цайруулж байгаа үед хамгийн шилдэг, чанартай бүтээгдэхүүнүүд сонгох нь хамгаас чухал юм" гэж үсчин ярилаа.

Түүнчлэн Эпплтоны онцолсноор хүйтэн туяатай арьстай бүсгүйчүүдэд платинум өнгийн алтлаг туяанууд хамгаас гоё зохидог гэнэ. Харин дулаан туяатай арьстай бүсгүйчүүдэд Крис блонд өнгийн саармаг эсвэл үр тарианы зөөлөн туяа сонгохыг зөвлөж байна.

Сануулж хэлэхэд Эпплтон өмнө нь өгсөн нэгэн ярилцлагадаа Кимийн нэрийн хуудас болсон сул долгионтой үсийг хэрхэн гэрийн нөхцөлд ороож болохыг харуулсан билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх