
Кристен Стюарт Chanel-ын шинэ сурталчилгаанд
Нүдний будгийн иж бүрдэл
Chanel-ын албан ёсны төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэдэг Кристен Стюарт саяхан брэндийн нүдний будгийн цуглуулгын нүүр царайгаар тодорлоо. Түүний үзэсгэлэнтэй нүдийг сайтар ажиглацгаая
#EYECANBE хэштагаар олон нийтийн сүлжээгээр цацагдаж буй шинэ сурталчилгаа нь нүдийг улам том ба үзэсгэлэнтэй харагдуулахад туслах брэндийн шинэ бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байгаа юм. Цуглуулгад саарал-хар, хар-бор ба тас хар гэх гурван өнгөний сонголттой уртасгах бас дэрвийлгэх үйлчилгээтэй сормуусны будаг, бараан ба цайвар үсэнд зориулагдсан хөмсөгний тень, Les 4 Ombres гэх дөрвөн төрлийн өнгөнөөс бүрдсэн нүдний тенийн иж бүрдэл, болон Stylo Eyshadow олон өнгийн нүдний харандаа багтсан байгаа.
Сурталчилгааны зураг авалтыг дахин давтагдашгүй Марио Тестино өөрийн биеэр хариуцсан байна.