Кристен Стюарт Chanel-ын сурталчилгаанд зориулж Бейонсегийн дуун дээр бүжиглэлээ
Жүжигчин бүсгүй Chanel Gabrielle сүрчгийн нүүр царайгаар тодорчээ
Хоёр жилийн өмнө Карл Лагерфельдийн найруулсан кинонд Коко Шанелийн дүрийг гаргаж байсан Кристен Стюарт саяхан дизайнерын нэрэмжит Gabrielle цүнхийг төлөөлж байсан бол, одоо жүжигчин бүсгүй Chanel Gabrielle сүрчгийн албан ёсны нүүр царайгаар тодорчээ.
Шинэ сүрчгийн сурталчилгаанд зориулж Кристен дуучин Бейонсегийн «Running» дуун дээр бүжиглэж, сүрчгийн савлагааг санагдуулам тунгалаг ханыг эвдлэн гарч ирэх болно. "Би бодит зорилго агуулдаг шударга зүйл хийхийг хүсдэг. Би үргэлж эргэн тойрны чимээг унтрааж, өөртөө үнэнч үлдэхийг хичээж ирсэн" хэмээн Кристен Стюарт шинэ сурталчилгааныхаа талаар ярьжээ.
Бичлэгийн найруулагчаар "Gone" (2007) киногоороо алдаршсан Ринган Ледвидж ажилласан байна.