- 01
- /
- 08
- 02
- /
- 08
- 03
- /
- 08
- 04
- /
- 08
- 05
- /
- 08
- 06
- /
- 08
- 07
- /
- 08
- 08
- /
- 08
LACMA Art + Film Gala 2017 дээрх алдартнуудын шилдэг нүүр будалтууд
Үдшийн арга хэмжээнд оролцохдоо хэрэгжүүлж болох санаануудыг алдартнуудаас авцгаая
Урлаг, кино, загвар болон энтертейнмент салбарын гавьяатнуудад хүндэтгэл үзүүлэх мөн Лос-Анжелес хотын урлагийн музейд хөрөнгө босгох үүднээс жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг LACMA Art + Film Gala 2017 үдэшлэг энэ арваннэгдүгээр сарын 4-нд долоо дахь удаагаа зохиогдлоо. Холливүүдийн бүхий л алдартнуудыг нэг доор цуглуулж чадсан энэхүү арга хэмжээний үеэр эмэгтэйчүүд гоо сайхны хамгийн сүүлийн үеийн тренд бүхий нүүр будалт хийж, улаан хивсийг өөрийн гоо үзэсгэлэнгээр чимлээ. Саарал-цагаан үстэй Ким Кардашьяны байгалийн өнгөтэй нүүр будалт, бие давхар Бехати Принслугийн өөгүй төгс контур, дуучин Сокогийн улаан өнгийн сонголт болон бусад сонирхолтой шийдлүүдийг эндээс олж харах боломжтой.