Miu Miu анхны сүрчгийнхээ сурталчилгааг танилцууллаа
Түүхэн мөч
Miu Miu брэндийн анхны сүрчгийн сурталчилгаанд “Nymphomaniac” киноны од Стэйси Мартин болон хар-цагаан Труман нэртэй муур тоголлоо
Miu Miu-гийн анхны сүрчиг энэ намар цөөн тоогоор худалдаанд гарна. Брэндийн хаваастай цүнхийг санагдуулам улаан таглаатай, цайвар цэнхэр өнгийн шилэн савалгаатай сүрчгийг хаанаас ч харсан танихад хялбар. Сурталчилгааны зураг авалтыг Стивен Майзел хариуцан гүйцэтгэжээ.
Олон нийтийн дунд нэлээд хүлээлттэй байгаа энэ шинэ бүтээгдэхүүний найрлагад сараана цэцэг, мэлрэг цэцэг, сарнай болон пачули ургамлын навчны үнэр орсон. Бүхэлдээ сүрчиг цэцэгсийн аястай мод болон чинжүүний үнэртэй болжээ. Сүрчиг бүтээгч Даниэла Андриер 2011 оны намар-өвөл цуглуулганаас урам авч энэ бүтээлээ хийсэн өгөөд тэр дундаа сараана цэцгээр чимэглэгдсэн даашинз нь түүнд ихээр нөлөөлсөн гэнэ.