Estée Lauder-ын шинэ үнэртэн: Modern Muse Le Rouge
Жимс ба халуун ногоо
Modern Muse Le Rouge нь Estée Lauder-ын сүүлд бүтээсэн үнэртэн бөгөөд тус загварын ордны урлагийн тэнгэр болсон бүсгүйн дотоод хүч, дур булаам байдлыг илтгэн харуулжээ. Үхрийн нүд, бөөрөлзгөний үнэр, ягаан чинжүү ба гүргэмийн хурц үнэр, сентифолия ба Болгарын сарнайн зөөлөн үнэрүүд хоорондоо нэгдэж сэтгэл татам сүрчиг болсон.
“Бид эмэгтэй хүний сэтгэл санааны байдал, цогтой өөдрөг ааш зан ба өвөрмөц шинжийг нь харуулахыг зорьсон. Ийм эмэгтэйчүүд өөртөө итгэлтэй байдал, гялалзсан төрх, гүнзгий дотоод сэтгэлээрээ бусдыг татдаг. Тэд үргэлж бүгдийн анхаарлын төвд амьдардаг. Тиймээс бид үнэртний орц болгоныг маш нарийн сонгож авсан юм” хэмээн Estée Lauder-ын үнэртэн боловсруулах хэлтсийн дэд ерөнхийлөгч Карин Кури хэллээ.
Шинэхэн үнэртний хамтаар мөн гоо сайхны жижиг цуглуулга шинээр гарлаа. Үүнд гурван төрлийн улаан туяатай уруулын будаг, хумсны будаг ба зовхины тень оржээ.