Хайх

Шинэ жилийн хумс будалтын санаанууд

Шинэ жилийн хумс будалтын санаанууд

Хамгийн гоёмсог харагдах баярын өдрүүд

Text: Ө.Тодгэрэл


Шинэ жилийн уур амьсгал ноёрхох арванхоёрдугаар сард бүсгүйчүүд бид аль болох үзэсгэлэнтэй харагдахыг хүсч, өөрсдийн бие галбир, үс, хумс, арьсаа онцгойлон тордож эхэлдэг билээ. Бид шинэ жилийн баяраас бусад үед ихэвчлэн нэг өнгийн, энгийн будалт хийхийг илүүд үздэг атлаа, оны өдийд гэнэтхэн хумс будалтын "урлаг" сонирхож, хамгийн өвөрмөц шийдлүүдийг хэрэгжүүлж эхэлдэг. Баярын уур амьсгалыг яруу тодоор илэрхийлэх улаан, ногоон ба алтлаг өнгөнүүд, тунгалаг талст бүхий гялалзсан чимэглэлүүд, төрөл бүрийн саа ба хээ угалзнууд зөвхөн энэ өдрүүдэд л тохиромжтой мэт санагдана. Үүнтэй холбогдуулан бид Instagram сүлжээнээс хамгийн цэмцгэр, шинэлэг ба дэгжин хумс будалтуудыг цуглууллаа. Доорх зурагнуудаас санаа авч, хөөрхөн хуруунуудаа баярлуулаарай.

Шинэ жилийн хумс будалтын санаанууд (фото 1)

Шинэ жилийн хумс будалтын санаанууд (фото 2)

Шинэ жилийн хумс будалтын санаанууд (фото 3)

цааш үзэх