Стивен Кляйн NARS-д зориулж цуглуулга бүтээлээ
Өвөрмөц
NARS шинэ хамтын ажиллагааныхаа талаар мэдээлэл гаргалаа. Энэ удаад брэндийн хамтрагчаар загварын салбарын хамгийн өндөр цалинтай бас нөлөөтэй зурагчдын нэг болох Стивен Кляйн тодорчээ
NARS-д зориулж ажиллахдаа Кляйн сэтгэлээсээ хичээсэн нь харагдлаа. Зурагчин уруулын будаг, нүдний тень ба хумсны будаг гэх зэрэг 30 гаруй төрлийн бүтээгдэхүүн бүтээжээ. Цуглуулгад харандаа болон хоёр төрлийн уруулын будаг бүхий иж бүрдэл орсон аж. Мөн нүд будалтад зориулсан хоёр өнгийн харандаа ба сормуусны будаг багтжээ.
Харин цуглуулгын дизайн Кляйны ачаар маш өвөрмөц, солиотой болсон байна. Будгуудын савлагааг зурагчны өдөөн хатгасан зургууд чимсэн бөгөөд дотор нь агуулагдах өнгөнүүд гаднах зурагтайгаа нийцэж байлаа.
Steven Klein х NARS гэх хязгаарлагдмал цуглуулгыг брэндийн албан ёсны вебсайтаас худалдан авч болно.