Тильда Суинтон Nars брэндийн шинэ цуглуулгыг танилцууллаа
Зуны сүүлийн өдрүүдэд
Nars бүх арьсанд тохирох, 12 өнгийн сонголттой Dual-Intensity гэх хослосон хацар өнгөлөгч гаргалаа. Шинэ цуглуулгын нүүр царайгаар мөсөн хатан Тильда Суинтон дахин тодорлоо
Франсуа Нарсын шинэ уран бүтээл болох хоёрлосон хацар өнгөлөгч Dual-Intensity тус бүрдээ хоёр өнгөтэй зургаан төрлийн савалгаатай гарлаа. Translucent Prismatic Technology хэмээх гэрэл хугарлын тусгай технологийн ачаар хацар өнгөлөгч олон хэмжээст эффект бий болгоно. Түүнчлэн энэхүү бүтээгдэхүүнийг зөвхөн хуурай биш мөн чийглэг аргаар түрхэх боломжтой.
Хуурай багс ашигласнаар арай тод өнгө, харин чийглэг багсаар хагас тунгалаг өнгө гаргаж авна. Хуурай пигментүүд байгалийн гялбаатай тул нүүр будалтыг дулаахан харагдуулж өгнө.