Хайх

Urban Decay хамгийн анхны хайлайтерын набороо танилцууллаа

Urban Decay хамгийн анхны хайлайтерын набороо танилцууллаа

Шанаагаа бэлдээрэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Urban Decay брэндийн гаргасан Naked Illuminated хайлайтерын набор Зул сарын баяраар худалдаанд гарна

Urban Decay-гийн алдарт Naked цувралын шинэхэн бүтээгдэхүүн ямар ч төрлийн арьсанд тохирох, нийт гурван гялалзсан өнгөнөөс бүрджээ. Оргилуун дарсны туяатай Pyrite, гэрэлт чимэд чулуу санагдуулам саарал Oasis, зөөлөн ягаан Twilight өнгөнүүд нь бүсгүйчүүдийн өдөр тутмын хэрэглээнд төгс зохицно.

Энэхүү "Holiday Line-Up" гэх Зул сарын баярын цуглуулгад багтсан хайлайтерын набор нь гантиг чулуу санагдуулам дизайнтай бөгөөд дотроо жижиг толь ба хоёр талт багс агуулж байгаа юм.

Түүнчлэн цуглуулгад Ultimate Basics гэх 12 төрлийн матт өнгөнөөс бүрдсэн нүдний тенийн набор, Vice Lipstick уруулын будаг, хиймэл сормуус болон бусад олон зүйлс багтсан байна.

цааш үзэх