Хайх

Виктория Бекхэм косметикийн цуглуулга гаргалаа

Виктория Бекхэм косметикийн цуглуулга гаргалаа

Estée Lauder-тай хамтарч

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэг Лондон маягийн нүүр будалт хийх зориулалттай нүдний тень, контур ба уруулын будаг гаргалаа

Виктория Бекхэмд өөрийн гэсэн хувцасны брэнд бий. Зүгээр ч нэг брэнд биш, харин олон нийт болон загварын шүүмжлэгчдийн хүндэтгэлийг хүртэж чадсан тун алдартай брэнд юм. Харин одоо дуучин-дизайнер бүсгүй бас нэгэн мөрөөдлөө биелүүлж, өөрийн гэсэн косметикийн цуглуулгатай болж авлаа.

Виктория энэхүү төсөл дээр ажиллахдаа бүхий л сэтгэлд зүрхээ шингэсэн нь илт харагдана. Тэр өөрийн косметикийн уутанд зайлшгүй авч явдаг, өдөр бүр хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээ шинэ цуглуулгад багтаасан байна. Нүдний контур, бүүдгэр өнгөнүүдтэй тень, уруулын будаг, highlighter ба бронзер зэрэг нийт 16 төрлийн будгууд Лондон бүсгүйн нүүр будалт хийхэд төгс тохирно.

Цуглуулга АНУ ба Их Британий нутаг дэвсгэр дээр есдүгээр сарын 13-наас эхлэн худалдаалагдана. Бүтээгдэхүүнүүд бодит амьдрал дээр ямар харагдахыг сонирхож байвал есдүгээр сарын 11-нд зохиогдох Виктория Бекхэмийн загварын шоуг бүү алгасаарай. Шоунд оролцох бүх загвар өмсөгчдийг шинэ цуглуулгын будгаар будах гэнэ.

 

 

цааш үзэх