Хайх

Онцлох бүтээгдэхүүн: Зуны арьс арчилгаанд зориулсан THANN Nano Shiso

Онцлох бүтээгдэхүүн: Зуны арьс арчилгаанд зориулсан THANN Nano Shiso

Нарны хэт ягаан туяанаас хамгаалж, нөхөн сэргээнэ

Text: Г.Тэмүүлэн


Монголын зуны улиралд нарны хэт ягаан туяа, оффисын хүйтэн агаар гээд эрс тэс хуурай уур амьсгал арьсанд хортой нөхцөл байдлыг бүрдүүлж өгдөг. Нарны хэт ягаан туяа арьсыг хуурайшуулж, нөсөө толбо, үрчлээ үүсгэх гол шалтгаан болдог бол халуун агаар арьсны тослогийг нэмэгдүүлж, нүхжилтийг ихэсгэдэг билээ. Тиймээс бид зуны улиралд хэрэглэхэд тохиромжтой THANN Nano Shiso иж бүрдлийг танилцуулж байна.

Арьсыг нөхөн сэргээх үйлчилгээтэй тос
Зуны улиралд илүү хөнгөн бүтэцтэй гоо сайхны бүтээгдэхүүн сонгох нь зүйтэй юм. "Nano Shiso Revitalizing Fluid" гэх энэхүү тос нь маш хөнгөн бүтэцтэй бөгөөд нэгэн зэрэг арьсыг чийгшүүлж, нүхжилтийг багасгаж, коллагены хэмжээг ихэсгэх чадвартай.

Хэт ягаан туяанаас хамгаалах тос
Цагаасаа эрт хөгшрөлтийн үйл явцтай тулгарахгүйн тулд анхнаасаа л арьсаа сайтар хамгаалж байх шаардлагатай юм. Тэр тусмаа зуны улиралд нарнаас хамгаалах тос түрхэлгүйгээр гэрээсээ гарах тухай бодсоны ч хэрэггүй. "Oil -Free Facial Sunscreen SPF30PA+++" нарнаас хамгаалах тос нь UVA, UVB гэх хоёр төрлийн нарны хэт ягаан туяанаас сэргийлж, усны хамгаалалт үзүүлнэ.

Арьсны өнгийг сэргээх нүүрний маск
Харин "Nano Shiso Revitalizing Mask" маск нь нэг удаагийн хэрэглээгээр арьсны уян хатан байдлыг сайжруулж, гүн чийгшүүлэхийн зэрэгцээ нөсөө толбыг багасгаж, гэрэлтсэн арьстай болоход тусална.

THANN Mongolia

Холбогдох утас: 70127683

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх