Хайх

“Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд

“Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд

Женнифер Лоуренс, Руни Мара, Грейс Келли болон бусад улаан хивсний одууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Одри Хепберн

“Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд (фото 1)

Кара Делевинь энэ хорвоод мэндлээгүй байх үед дэлхийн хамгийн алдартай хөмсөг үзэсгэлэнт Одри Хепбернд байдаг байлаа. Тэрбээр 1954 онд "Roman Holiday" киноныхоо эмэгтэй дүрээр "Оскар" хүртсэн бөгөөд улаан хивсэн дээр гарч ирэхдээ богино үс, өтгөн хөмсөг ба багавтар чёлкоор олныг алмайруулж байсан юм.

Грейс Келли

“Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд (фото 2)

Хатагтай Грейс үргэлж сонгодог маягийн нүүр будалт хийдэг. Нарийн контур ба бүдэг улаан уруулын будаг түүний цорын ганц бөгөөд шилдэг сонголт байсан юм. Тэр мөн заримдаа үсээ хойш нь шууж, сарнай цэцгээр чимдэг байсныг магадгүй та санаж байгаа байх. Грейс 1955 онд "Оскар" хүртэж байх үедээ жинхэнэ төгс бүсгүйн илэрхийлэл болсон байлаа.

Элизабет Тейлор

“Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд (фото 3)

"Оскар"-ын шагналыг гурван удаа хүртсэн Элизабет шагнал гардуулах ёслол дээр хүрэлцэн ирэх бүрдээ үргэлж төгс нүүр будалт ба үс засалт сонгодог байсан. Тухайлбал 1970 онд Тейлор хар өнгийн өтгөн хөмсгийг цэнхэр туяатай нүдний теньтэй хослуулж, тухайн үедээ шуугиан тарьж байлаа. Тэрхүү үдэш "Холливүүдын хатан хаан" мөн хөвсгөр үсээ хойш нь шууж, үзэсгэлэнт царайгаа тодотгосон байсан юм.

Фэрра Фосетт

“Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд (фото 4)

1970-аад оны хамгийн тачаангуй бүсгүй гэгддэг Фэрра Фосетт 1978 оны "Оскар" дээр бүхэлдээ алтан төрх бүрдүүлсэн байлаа. Жүжигчин бүсгүй алтан даашинз өмсөж, нүүр будалтаа алтлаг өнгөөр хийж, мөр ба энгэрээ алтлаг өнгийн гялалзсан саагаар чимж, мөн алтан үсээ намируулж байсан юм. Тэрхүү үдэш Фэрра "Оскар" хүртэж чадаагүй ч, ёслол дээр хүрэлцэн ирсэн нийт зочдоос хамгийн тодоор гялалзсан.

Вайнона Райдер

“Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд (фото 5)

Тухайн үед хүн бүр Вайнонаг гайхан харж байсан. 1977 оны "Оскар" дээр гөлгөр үс, смоки будалт, улаан хүрэн өнгийн тод уруулын будагтай хүрэлцэн ирсэн тэрбээр өөрийн зоригтой, "галзуу" шийдвэрээр хүмүүсийг алмайруулж чадсан юм. Энэ нь тухайн үедээ маш шинэлэг шийдэл байсан төдийгүй ирээдүйд 1990-ээд оны гранж стилийг тодорхойлох шилдэг төрх болон үлдсэн юм.

Мишель Уильямс

“Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд (фото 6)

Холливүүдын бүсгүйчүүд бүгд боронзон өнгийн наранд шарласан арьсаар "өвчилж" байх үед жүжигчин Мишель 2006 оны "Оскар" дээр шаазан мэт цагаан арьстай, бүүдгэр шар өнгийн нүдний тень болон тод улаан өнгийн уруулын будагтай хүрэлцэн ирсэн. Мөн түүний бага зэрэг замбараагүй эффекттэй шуусан үс дүр төрхийг нь бүр ч илүү төгс болгож байсан юм.

Женнифер Лоуренс

“Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд (фото 7)

Женнифер Лоуренсын смоки будалт 2013 оны "Оскар"-ын наадам дээрх хамгийн шилдэг нь байж чадсан. Нүүр хувиргагчид Женниферийн нүдийг анхаарал татам тод биш, харин эсрэгээрээ эмэгтэйлэг зөөлөн смоки аргачлалаар будсан байлаа.

Люпита Нионго

“Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд (фото 8)

Гялалзсан арьс ба улбар шар өнгийн уруул хоорондоо төгс зохицож байлаа. Байж болох хамгийн минимал будалт хийж, арьсыг эрүүл гялалзсан харагдуулах үүднээс стробинг аргачлалыг ашигласан Люпита үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан.

Марго Робби

“Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд (фото 9)

2015 оны "Оскар" дээрх Маргогийн төрхийг харсан хүн бүр түүнийг оны хамгийн тачаангуй бүсгүй хэмээн нэрлэх болсон. Ташуу хуваалттай богино ус, матт эффекттэй улаан уруулын будаг ба жүжигчний бэлгэ тэмдэг болсон бага зэрэг бараан өнгийн өтгөн хөмсөг үзэгчдийн сэтгэлийг булааж чадсан бололтой. Робигийн төрх юугаараа домог болж үлдсэн бэ гэвэл энэ нь улаан хивсэн дээр ч, өдөр тутамд ч, мөн үдшийн болзоонд ч тохиромжтой маш юниверсал шийдэл байсан юм.

Руни Мара

“Оскарын” бүх цаг үеийн домогт төрхүүд (фото 10)

2016 оны "Оскар"-д зориулж шаазан мэт цагаан арьстай Руни Мара саарал ягаан өнгийн нүдний тень, улаан хүрэн өнгийн тод уруулын будаг ба цайвар ягаан өнгийн хацар өнгөлөгчөөр гоёсон. Мөн стилистүүд Рунигийн үсийг дээш нь гөлийлгөн боож, гурван хэсгээс бүрдэх сүүл хийсэн нь түүний төрхийг бага зэрэг футуристик хэв маягтай, шинэлэг болгож чадсан юм.

цааш үзэх