Хайх

Үдэшлэгт зориулсан нүүр будалт: Саатай хөмсөгний таван аргачлал

Үдэшлэгт зориулсан нүүр будалт: Саатай хөмсөгний таван аргачлал

Зоригтой бүсгүйчүүдэд зориулав

Text: Buro.Mongolia


Зураг:

Christian Dior загварын шоу дээрх алтан хөмсөг

Өөгүй гөлгөр арьс ба байгалийн минимал нүүр будалтыг ганц л зүйл онцгой болгож байлаа. Тэр нь анхаарал татам гялалзсан хөмсөг юм. Ийм төрлийн алтан хөмсөг бий болгохын тулд брэндийн нүүр хувиргагч Пэт Макграт моделиудын хөмсгийг эхлээд цагаан өнгийн будгаар будаж, дараагаар нь гелийн тусламжтайгаар хэлбэрт оруулсан байлаа. Харин хамгийн эцэст нь тэрээр алтлаг өнгийн тосон бүтэцтэй тень түрхэж, дээрээс нь алтан пигмент давхарласан байв. Алтан өнгийн тенийг Make Up For Ever брэндээс олох боломжтой.

Үдэшлэгт зориулсан нүүр будалт: Саатай хөмсөгний таван аргачлал (фото 1)

Giambattista Valli загварын шоу дээрх доод хэсэгтээ саатай хөмсөг

Энэ төрөлд багтах бас нэгэн хувилбар бол хөмсөгний доод хэсэгт түрхэгдсэн гялалзсан саатай будалт юм. Giambattista Valli брэндийн нүүр хувиргагч Вэл Гарланд нарийн хэмжээтэй мөнгөлөг сааг загвар өмсөгчдийн хөмсөгний чанх доогуур түрхэж, өвөрмөц төрх бүрдүүлсэн байлаа. Зураасыг тэгшхэн бөгөөд шулуун зурахын тулд Urban Decay брэндэд борлуулагддаг шиг зориулалтын саатай харандаа хэрэглэхийг зөвлөх байна. Харандааг гурван удаа давхарлахад л хангалттай тод зураас бий болно. Мөн уг будалтыг хийхдээ зөвхөн мөнгөлөг гэлтгүй, бусад өнгийн саа ашиглаж болохыг анхаараарай.

Үдэшлэгт зориулсан нүүр будалт: Саатай хөмсөгний таван аргачлал (фото 2)

Jean-Charles De Castelbajac загварын шоу дээрх тугалган цаастай хөмсөг

Хөмсгөө будах хамгийн этгээд хувилбарыг Jean-Charles De Castelbajac брэнд харууллаа. Уг брэндийн загварын шоу дээрх моделиуд хөмсгөө алтан өнгийн тугалган цаасаар гоёсон нь үзэгчдийн анхаарлыг ихэд татсан юм. Ийм төрлийн будалт хийхэд танд алтан өнгийн нимгэн цаас, тэдгээр цааснуудыг давхарлах тугалган цаас мөн сормуусанд зориулсан цавуу байхад л хангалттай. Будалт тань өглөө хүртэл тогтоно шүү.

Үдэшлэгт зориулсан нүүр будалт: Саатай хөмсөгний таван аргачлал (фото 3)

Christian Dior загварын шоу дээрх гялалзуур чимэглэлтэй хөмсөг

Christian Dior брэндийн 2011 онд зохион байгуулсан кутюр загварын шоу дээрх энэхүү бүтээлч нүүр будалтыг тухайн үед Пэт Макграт хийж байсан. Шаазан мэт цайвар өнгийн арьстай, интоорын улаан өнгийн уруултай, хөмсөг ба зовхи хэсгээрээ гялалзуур чимэглэлтэй моделиуд үнэхээр өвөрмөц харагдаж байлаа. Энэ будалтыг хийхийн тулд Макграт хар саарал өнгийн нүдний тень, төрөл бүрийн хэмжээтэй гялалзуур чимэглэл ба сормуусны цавуу ашигласан юм.

Үдэшлэгт зориулсан нүүр будалт: Саатай хөмсөгний таван аргачлал (фото 4)

Maison Margiela загварын шоу дээрх мөнгөлөг хөмсөг

Maison Margiela брэндийн загварын шоу дээр үзэгдсэн футуристик хэв маягийн энэ будалтыг мөнгөлөг гэхээсээ илүү олон туяагаар гялалздаг голограм өнгийн будгаар хийвэл гоёмсог харагдана.

Үдэшлэгт зориулсан нүүр будалт: Саатай хөмсөгний таван аргачлал (фото 5)

цааш үзэх