Хайх

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Шингэн тосон суурьтай праймер, нүүрний алтан шингэн

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Шингэн тосон суурьтай праймер, нүүрний алтан шингэн

Хавар ирчихлээ шүү дээ

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бид та бүхэнд энэ долоо хоногт гоо сайхны ертөнцөд гарсан хамгийн сонирхолтой мэдээнүүдийг хүргэж байна. Үүнд Smashbox-ийн шинэ бүтээгдэхүүн, үсийг нарны туяанаас хамгаалах иж бүрдэл ба ид шидтэй сормуусны будаг зэрэг онцгой зүйлс багтлаа

Buro 24/7-гийн редакц уншигчиддаа зориулж долоо хоног бүр гоо сайхны шинэ бүтээгдэхүүн танилцуулж байхаар болсон билээ. Бидний энэ удаагийн жагсаалт ерөнхийдөө нарлаг уур амьсгалтай болсон байгаа. Хотын гудамжаар сэтгэл өөдрөг алхахдаа хэрэглэх бүтээгдэхүүн, аль эсвэл далайн эрэг рүү зугаалгаар явахдаа сонгож авах зүйлс энд бий.

Сормуусны будаг Sumptuous Knockout Defining Lift and Fan, Estee Lauder

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Шингэн тосон суурьтай праймер, нүүрний алтан шингэн (фото 1)

"Надад өтгөн бас урт сормуус хэрэггүй" гэж энэ дэлхийн нэг ч бүсгүй хэлэхгүй. Sumptuous Knockout Defining Lift and Fan сормуусны будаг нь хоёр төрлийн сойзноос бүтсэн бөгөөд энэ нь сормуусыг нэгэн зэрэг өтгөрүүлж бас уртасгах болно. Харин будгийн найрлагад орсон ангижруулагч нь будалтын явцад ямар нэгэн бөөгнөрөл үүсэхгүй байхад нөлөөлнө. Ихэнх хүмүүс сормуусны будагны хамгийн гол зүйл нь түүний сойз хэмээн ярьцгаадаг. Тэгвэл энэ будаг нь бүрэн тоноглогдсон, төгс гэж хэлж болмоор сойзтой юм байна. Clump Separation хэмээх патентлагдсан бүтэц нь сормуусны ширхэг бүрийг тусгаарлаж, тус бүрийг будах болно.

Нүүрний арьсны шингэн Cellular Radiance Perfecting Fluide Pure Gold, La Prairie

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Шингэн тосон суурьтай праймер, нүүрний алтан шингэн (фото 2)

La Prairie The Radiance Collection цувралын гол зорилго нь арьсыг гэрэлтүүлэхэд оршиж байгаа юм. Marie Claire сэтгүүлийн гоо сайхны редактор Клер Фонтанетта энэ цуглуулгыг сарын хугацаанд хэрэглэж үзсэн бөгөөд түүний хэлж буйгаар цуглуулгын хамгийн гол бүтээгдэхүүн нь алтны орцтой нүүрний шингэн аж. Энэхүү шингэн нь нэн даруй үйлчилж, арьсыг нэгэн зэрэг матт эффектэй бас гэрэлтсэн болгодог байна. Тослогжсон, арьсны өнгө нь жигд биш туяатай болсон, ядарсан ба гундсан арьстай хүмүүст энэ бүтээгдэхүүн маш их таалагдах болно.

Үнэртэн Lipstick On, Martin Maison Margiela

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Шингэн тосон суурьтай праймер, нүүрний алтан шингэн (фото 3)

Martin Maison Margiela загварын ордон Replica цуглуулгадаа шинэ үнэртэн нэмлээ. Lipstick On бол ямар нэгэн арга хэмжээнд явахдаа түрхэхэд тохиромжтой, олны анхаарлыг өөр лүү чинь татах үнэртэн юм. Цагаан будааны нунтаг, улаан уруулын будаг ба цахилдаг цэцгийн найрлагатай энэхүү үнэртэн маш эмэгтэйлэг аястай болсон байгаа.

Smashbox-ийн шинэ бүтээгдэхүүнүүд

Праймер бүтээгдэхүүнээр алдаршсан Smashbox гэх АНУ-ын гоо сайхны брэнд нэлээд хэдэн шинэ бүтээгдэхүүн танилцууллаа. Тэдгээрийн хоёр нь бусдаасаа онцгой болсон байгаа. Нэг нь праймерын оронд түрхэгддэг, ямар ч уруулын будгийг матт эффекттэй болгодог Insta-matte гель, харин нөгөөх нь арьсыг гүн чийгшүүлж, гэрэлтүүлж өгдөг Photo Finish гэх шингэн тосон суурьтай нүүрний арьсны праймер юм. Дашрамд дурдахад ихэнх нүүр хувиргагчид өтгөн бүтэцтэй суурь кремийг нүүрний шингэн тостой хольж, хэрэглэхийг зөвлөдөг. Тиймээс шингэн тос ба праймер гэх хослол хэзээ нэгэн цагт гоо сайхны зах зээл дээр гарч ирэх ёстой байсан must-have бүтээгдэхүүн юм. Бусад шинэ бүтээгдэхүүн дунд Brow Tech гэх хөмсөг хэлбэржүүлэгч пүдр, уртасгадаг бас өтгөрүүлдэг үүрэгтэй хоёр төрлийн сормуусны будаг болон Always Sharp гэх таглаандаа суурилсан үзүүрлэгчтэй тунгалаг өнгийн уруул хүрээлэгч бий.


Биеийн шингэн тос Body Refirm Stretch Oil, Biotherm

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Шингэн тосон суурьтай праймер, нүүрний алтан шингэн (фото 4)

Энэхүү шинэхэн бүтэцтэй биеийн шингэн тос нь арьсыг илүү уяан хатан болгож, язралт үүсэхээс сэргийлдэг байна. Үйлдвэрлэгчийнх нь амлаж буйгаар энэ бүтээгдэхүүн ердөө сарын хугацаанд үр нөлөөгөө үзүүлж эхлэх гэнэ. Арьс илүү зузаан бас чанга болно. Хаврын улиралд хөлийн арьсаа гөлгөр болгохыг зорьж байгаа бол энэ бүтээгдэхүүнийг анхааралдаа аваарай.

Үсийг нарнаас хамгаалах бүтээгдэхүүнүүд Redken-ий Color Extend Sun, ба Kerastase-ын Soleil

Дулаан орон руу аялал зугаалгад явахдаа үсээ нарнаас заавал ч үгүй хамгаалахыг зөвлөх байна. Үүнд тус болох хоёр брэндийг нэгэн зэрэг танилцуулъя. Redken будагтай үсийг нарнаас хамгаалахад мэргэшсэн байдаг бол, Kerastase нь ямар ч төрлийн үсэнд тохиромжтой. Мөн Kerastase-ийг хамгаалалтын CC тостой, харин Redken-ийг үсийг гялтгар харагдуулдаг спрейтэй хослуулахыг санал болгож байна.

Шинэ хэлбэрийн үсний боолт invisibobble

Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Шингэн тосон суурьтай праймер, нүүрний алтан шингэн (фото 5)

Invisibobble брэнд маш удаан хүлээлгэсний эцэст бүтээгдэхүүнүүдээ шинэчиллээ. Тэдний "үл үзэгдэгч" үсний боолтны цуглуулгад Power ба Nano гэх хоёр шинэ бүтээгдэхүүн нэмэгджээ. Power боолт илүү том хэмжээтэй ба илүү чанга бүтэцтэй болсон тул өтгөн, хүнд үсийг сайтар барих болно. Харин жижигхэн Nano загвар нь бага хэмжээний үсийг бооход, аль эсвэл сүлжсэн үсний үзүүрийг тогтооход зориулагдсан байна.

цааш үзэх