Долоо хоногийн шинэ бүтээгдэхүүн: Ванны алтан бөмбөлөг, уруулын скраб болон арьсны асуудлыг шийдэх иж бүрдэл
Танд хэрэгтэй зүйлс
Хөгшрөлтийн эсрэг шугам Prodigy Series, Helena Rubinstein
Helena Rubinstein маркийн шинэ шугам нь зүгээр ч нэг хөгшрөлтийн шинж тэмдэгтэй тэмцэх биш, бүр хөгшрөлтийн процессыг бүхэлд нь урвуулах үйлчилгээтэй гэнэ. Шинэ бүтээгдэхүүнүүдийн найрлагад цагаан уул цэцгийн ханд орсноор уг шугамыг бусдаас онцгой болгож байгаа юм. Цагаан уул цэцэгт агуулагддаг тусгай хүчил нь үл исэлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэж, эсийн бүрхүүлийг бэхжүүлэх чадвартай. Харин Effi-Textures гэх брэндийн мэргэжилтнүүдийн тусгайлан гаргаж авсан бүтэц нь хөгшрөлтийн үйл явцыг урвуулах увдистай аж. Бүтээгдэхүүнүүдийн найрлагад мөн мэлрэг цэцэг, хөндийн иланг-иланг болон сараана цэцэг орсон тул тосыг ашиглахад сайхан үнэр ялгарах болно.
Үсний серум ба гарын арьсыг залуужуулах тос L'Occitane
L'Occitane брэнд саяхан хоёр шинэ бүтээгдэхүүн танилцууллаа. "Body & Strength" нэртэй серум нь үсийг бүхэлд нь бэхжүүлэх, харин "Velvet Hands" гарын тос нь арьсыг нарнаас хамгаалж, залуужуулах үйлчилгээтэй юм.
Үнэртэн Paris Rebel Collector, YSL Beaute
Paris Rebel Collector үнэртэн нь Ив Сан Лорен брэндийн 1983 онд гаргаж байсан романтик үнэртэй "Paris" сүрчгийн шинэчлэгдсэн хувилбар юм. Шинэ найрлагад улаан лоолийн навч ба сарнай цэцэг гэх маш гэнэтийн орцууд хоорондоо холилдож, сэргэлэн цовоо аяс бий болгосон байна. Эдгээр орцоос гадна Paris Rebel Collector-д мөн бергамот лийр, ягаан чинжүү ба заар орж, Парис хотын доргио байдлыг харуулжээ.
Нүүрний арьсны жижиг асуудлуудыг шийдэх иж бүрдэл My Super Tips, Guerlain
Тус бүрдээ 15 мл бүхий агууламжтай таван төрлийн өнгө өнгийн бүтээгдэхүүн нь арьсны жижиг асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдсан. Тодруулж хэлбэл эдгээр бүтээгдэхүүнүүдийн ачаар арьсан дээрх батга, хатсан уруул, нойргүйдэл, их хотын бохирдсон агаарын үр нөлөө зэргийг ул мөргүй устгах боломжтой. Энэхүү цуглуулгад арьсыг гэрэлтүүлж, өргөх үйлчилгээтэй Radiance in a Flash, жижиг өө сэвтэй тэмцэх Stop Spot, уруулын арьсыг эмчлэх Superlips, хуурайшсан арьс болон жижиг шалбархай, зүсэлтийг эдгээх Crème SOS, нойргүйдлийн улмаас үүссэн хар тойрог ба арьсны гундсан өнгийг сэргээх Midnight Secret бүтээгдэхүүнүүд багтсан байна.
Чийгшүүлэгч уруулын будаг Nourishing Lip Color, Bobbi Brown
Bobbi Brown маркийн гаргасан албан ёсны танилцуулгын дагуу шинэ бүтээгдэхүүн нь сонгодог уруулын будгийн гялалзсан бүтэцтэй атлаа мөн уруулын арьсыг чийгшүүлэх, эмчлэх үйлчилгээтэй гэнэ. Бүтээгдэхүүний найрлагад чидун жимс, авокадо, бабассу мод, жожоба самар болон какаоны тос орсон байна. Нийт таван төрлийн тосноос бүтсэн энэхүү уруулын будаг нь аль хэдийнээ алдартай блогеруудын шилдэг сонголт болсон харагдана.
"Алтан өндөг" ванны бөмбөг Lush
Ажлын өдрийн стрессийг тайлах зорилгоор гэртээ ваннд хэвтэх төлөвлөгөөтэй байвал Lush маркийн "Golden Egg" ванны бөмбөлгийг анхааралдаа аваарай. Какаоны тос болон заарын үнэртэй энэхүү бөмбөлөг нь арьсыг чийгшүүлж, торгомсог болгоно.
Уруулын скраб ба тос Sweet Pots Sugar Scrub & Balm, Clinique
Макарон амттаныг санагдуулам савалгаатай энэхүү өхөөрдөм бүтээгдэхүүн нь таны ванны өрөөнд зайлшгүй байх ёстой зүйлсийн нэг болоод байна. Бүтээгдэхүүний нэг талд элсэн чихрийн бүтэцтэй скраб, харин нөгөө талд нь бага зэргийн өнгө оруулагчтай уруулын чийгшүүлэгч тос байгаа юм.