Белла Хадид
Загвар өмсөгч бүсгүй wavy bob гэх улирлын хамгийн тренди засалтыг харууллаа. Гэхдээ Беллагийн долгионтой богино үс нь ташуу хуваалттай байснаараа бусдаас онцлог болсон байлаа. Харин түүний нүүр будалтын үндсэн элементээр хар өнгийн урт контур тодорлоо.
Эль Фаннинг
Тод уруулын будаг ба хар контурын сонгодог хослолыг жүжигчин бүсгүй төгс гаргалаа. Мөн үсээ замбараагүй байдлаар дээш овоолсон засалт нь залуухан дүр төрх бүрдүүлж байлаа.
Свева Альвити
Свевагийн уруулын будаг ба хацар өнгөлөгчийн өнгө хоорондоо хосолж, бүүдгэр ягаан өнгийн нүдний тенитэй сайхан зохицож байлаа. Ийм зэргийн хөнгөн нүүр будалт сонгосон италийн жүжигчин үсээ балетчин хэв маягаар дээш нь овоолж, бүр ч илүү эмэгтэйлэг харагдсан юм.
Сара Сампайо
Бор-саарал өнгийн смоки будалт ба зөөлөн ягаан өнгийн уруулын будаг сонгосон загвар өмсөгч Сара үсэндээ бага зэргийн долгион оруулж, сул сүлжсэн харагдлаа.
Моника Белуччи
Италийн алдарт жүжигчин Old Hollywood хэв маягаар үсээ засжээ.
Хейли Болдуин
Тэгш хуваалттай, мөр шүргэсэн, шулуун үс нь маш орчин үеийн шийдэл юм. Байгалийн нүүр будалт уг засалттай төгс хосолно.
Лили-Роуз Депп
Хар харандаагаар хүрээлсэн нүд, боронзон өнгийн смоки тени, арьсны өнгөтэй уруулын будаг Лили-Роузын гоо үзэсгэлэнг улам тодотгож байлаа.
Наоми Харрис
Ягаан өнгөөр дагнасан нүүр будалт хаврын уур амьсгалыг төгс илэрхийлнэ. Зөөлөн туяатай хагас гэрэлтэх уруул өнгөлөгч, бага зэрэг гялалзсан эффекттэй нүдний тени нь бараан өнгийн арьсанд тохирох шилдэг хувилбаруудын нэг юм.
Эмили Ратаковски
Эмилигийн стилистүүд Канны кино наадамд зориулж хиймэл чёлк ашиглалаа. Харин түүний нүүр будалтын хувьд боронзон өнгө давамгайлсан байгалийн шийдэлтэй болжээ.
Жессика Честейн
Жүжигчин бүсгүй улаан хивсэн дээр өөрийн уламжлалт дүр төрх болсон зөөлөн долгионтой үсээр гоёлоо. "Холливүүдийн долгион" засалтыг жимсний ягаан өнгөтэй уруулын будаг ба зөөлөн смоки будалт чимж байлаа.
Марион Котийяр
Тоорын өнгөтэй нүдний тени ба хар харандаагаар хүрээлсэн нүд бүхэлдээ маш байгалийн дүр төрх бүрдүүлж байлаа. Ерөнхийдөө улаан хивсэн дээгүүр алхсан ихэнх алдартнууд үсэндээ зөөлөн долгион оруулж, минимал шийдэл сонгосон харагдлаа.