Хайх

Хувирашгүй гоо үзэсгэлэн: Ази бүсгүйчүүдийн арьсанд тусгайлан зориулсан арьс арчилгаа

Залуу арьсаа удаан хугацааны турш хадгалж, хөгшрөлтийн үйл явцаас урьдчилан сэргийлэх арга

Text: Buro.Mongolia


Хувирашгүй гоо үзэсгэлэн: Ази бүсгүйчүүдийн арьсанд тусгайлан зориулсан арьс арчилгаа
Shiseido брэндийн хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны Vital-Perfection багц нь бидэнд залуу насныхаа гоо үзэсгэлэнг эргүүлэн авахад тусалж, гоо сайхны ертөнцөд цоо шинэ хуудсыг нээж байна

Өөгүй, гэрэлтсэн, толигор арьстай болж, залуу төрхөө аль болох удаан хугацаанд хадгалан үлдэх нь дэлхийн олон сая бүсгүйчүүдийн мөрөөдөл билээ. Тэдний энэ хүсэл эрмэлзлийг биелүүлэхээр японы алдарт Shiseido брэнд 140 жилийн турш сүүлийн үеийн дэвшилтэт технологи ба байгалийн орц найрлагыг хослуулж гоо сайхны салбарт цоо шинэ нээлтүүдийг хийсээр байгаа юм. Гэхдээ Ази бүсгүйчүүдийн хувьд төгс арьсны тухай ойлголт арай өөр байдаг. Бидний хувьд ямар нэг нөсөө толбо, сэвх, нүхжилтгүй, гөлгөр яг л "өндөг" мэт цайвар арьс нь гоо үзэсгэлэнгийн маш том хэмжүүр болсоор ирсэн юм. Тийм ч учраас бидний энэхүү өндөр шаардлагад нийцсэн, мөн Ази арьсны онцлогт тохирсон хөгшрөлтийн эсрэг арьс арчилгааны цуврал бүтээгдэхүүнийг Shiseido брэнд өнгөрсөн оны сүүлээр танилцуулжээ.

Хувирашгүй гоо үзэсгэлэн: Ази бүсгүйчүүдийн арьсанд тусгайлан зориулсан арьс арчилгаа (фото 1)

Shiseido Vital-Perfection арьс арчилгааны цуврал нь Retino VP8 гэх шинэ технологи дээр суурилан бүтээгдсэн бөгөөд 30-аас дээш насны Ази эмэгтэйчүүдийн арьсанд тусгайлан зориулагдсан гоо сайхны цуврал гэдгээрээ онцлогтой. Энэхүү гоо сайхны багц нь үрчлээ ба нөсөө толбо арилгах, унжсан арьсыг "татах", нүүрийг хэлбэржүүлэхийн зэрэгцээ арьсыг чийглэг зөөлөн болгох үйлчилгээ үзүүлнэ. Үүнээс гадна арьсыг ядарсан харагдуулдаг шаргал туяаг арилгаж, дахин үрчлээ үүсэхээс давхар сэргийлж, арьсны бүтцийг сайжруулан, эрүүл болгодог давуу талтай. 

Чийглэг, цэвэрхэн арьсыг бэлэглэх хөөсөн цэвэрлэгч

Хувирашгүй гоо үзэсгэлэн: Ази бүсгүйчүүдийн арьсанд тусгайлан зориулсан арьс арчилгаа (фото 2)

Юуны өмнө хөгшрөлтийн анхны шинж тэмдгийг үүсгэдэг илүүдэл тос, бохирдлыг арьснаас цэвэрлэх хэрэгтэй. Гиалуроны хүчил агуулсан энэхүү хөөсөн цэвэрлэгч нь арьсанд шаардлагатай чийгийг өгч, хуурайшуулахгүйгээр гүн цэвэрлэнэ.

Нөхөн сэргээх үйлчилгээтэй зөөлрүүлэгч

Хувирашгүй гоо үзэсгэлэн: Ази бүсгүйчүүдийн арьсанд тусгайлан зориулсан арьс арчилгаа (фото 3)

Чийгшүүлэх үйлчилгээтэй энэхүү лосьон нь арьсны байгалийн үйл ажиллагааг идэвхжүүлж өгснөөр арьс өөрийгөө шинэчлэн, зөөлөн гуужуулах замаар хөгшрөлтийн шинж тэмдгүүдтэй тэмцэнэ. Уг зөөлрүүлэгчийг хөвөн ашиглан түрхэх бөгөөд ингэснээр арьс тань дараа, дараагийн бүтээгдэхүүнүүдийг илүү сайн шингээж авах болно.

Цайруулах үйлчилгээтэй серум

Хувирашгүй гоо үзэсгэлэн: Ази бүсгүйчүүдийн арьсанд тусгайлан зориулсан арьс арчилгаа (фото 4)

Сэвх, нөсөө, толбо, арьсны шаргал туяа бүгд баяртай! "4MSK" гэх идэвхтэй найрлага агуулсан энэхүү серум нь нөсөө толбо үүсгэдэг меланины ялгарлыг эрс багасгана. Мөн арьсыг нар, салхи болон бусад гаднах орчны муу нөлөөнөөс хамгаалж, 24 цагийн турш чийгшүүлэх үйлчилгээ үзүүлдэг "ид шидтэй" бүтээгдэхүүн юм. Та серумийн үйлчилгээг эрчимжүүлэхийн тулд арьсандаа хөнгөн иллэг хийж түрхээрэй. Ингэснээр арьсны цусны эргэлт сайжирч бодисын солилцоо нэмэгдэх болно.

Чийгшүүлж, тэжээл өгөх эмульс

Хувирашгүй гоо үзэсгэлэн: Ази бүсгүйчүүдийн арьсанд тусгайлан зориулсан арьс арчилгаа (фото 5)

Нас ахих тусам арьс нимгэрч, чийгшил, шим тэжээлээ алдан ширүүн болдог байна. Vital-Perfection цувралд багтсан энэхүү эмульс нь арьсыг гүн чийгшүүлж, шаардлагатай тэжээлийг өгч, уян хатан байдлыг нь сэргээнэ. Үр дүнд нь зөөлөн, булбарай арьс бий болно.

Үрчлээ арилгаж, хэлбэржүүлэх тос

Хувирашгүй гоо үзэсгэлэн: Ази бүсгүйчүүдийн арьсанд тусгайлан зориулсан арьс арчилгаа (фото 6)

Хэрэв та анзаарсан бол инээмсэглэл ба бусад нүүрний хувирлаас шалтгаалан үүссэн үрчлээ болон хацар, эрүүний суларч, унжсан арьс биднийг ахимаг настай харагдуулдаг гол зүйлс юм. Учир нь нас ахих тусам нүүрний тунгалгийн судас нарийсч, арьс өөрөө хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулах боломжгүй болдог байна. Үр дүнд нь арьс хавагнасан, сул харагддаг. Тэгвэл энэхүү чийгшүүлэгч тос нь дотроо нарс мод, шанц ба бөөрөлзгөний навчны ханд агуулсан тул тунгалгийн судсыг бэхжүүлж, арьсны өөрийгөө цэвэршүүлэх чадварыг сайжруулснаар, нүүрний хэлбэр хурцлагдаж, үрчлээ тэнийж өгнө. Ингээд ч зогсохгүй энэхүү тос нь нөсөө толботой давхар тэмцэж, арьсыг гэрэлтсэн, цайвар болгоно.

Өөртөө итгэлтэйгээр инээмсэглэхэд тань туслах үрчлээний эсрэг маск ба тос

Хувирашгүй гоо үзэсгэлэн: Ази бүсгүйчүүдийн арьсанд тусгайлан зориулсан арьс арчилгаа (фото 7)

Бүсгүйчүүд бид инээмсэглэх үедээ хамгийн үзэсгэлэнтэй харагддаг гэдгээ маш сайн мэднэ. Гэхдээ сэтгэл дүүрэн инээмсэглэхэд тань үрчлээ саад болж байна уу? Ази бүсгүйчүүдийн нүүрний ясны бүтэц Европ эмэгтэйчүүдийнхээс эрс ялгардаг бөгөөд инээх үед үүсдэг үрчлээ нь ч огт өөр байдгийг Shiseido брэндийн мэргэжилтнүүд судалгаагаар баталжээ. Жишээ нь Европ эмэгтэйчүүд уруул, нүд орчимд үрчлээтдэг бол Ази бүсгүйчүүдийн нүд, уруул, хацар орчимд үрчлээ үүсдэг байна. Тийм ч учраас бидний энэ онцлогт тохирсон тусгай арьс арчилгааны бүтээгдэхүүн шаардлагатай. Shiseido брэндийн Vital-Perfection арьс арчилгааны багцад багтсан үрчлээний эсрэг тос ба маск нь итгэл дүүрэн инээмсэглэлийг эргүүлэн авчрахад тусгайлан зориулагдсан бүтээгдэхүүнүүд юм. Маск ба тос нь дотроо цэвэр ретинолтой VP8 гэх найрлага агуулсан тул арьсны гүнд нэвчиж, үрчлээг багасгаж, арьсыг уян хатан, жигд өнгөтэй болгох билээ.

Shiseido Mongolia

Утас: 11-322041, Хаяг: Тэнгис кино театрын урд "Бишрэлт их дэлгүүр", Central Tower 2-р давхар

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх