Хайх

SAG 2017: Шилдэг үс засалт ба нүүр будалт

SAG 2017: Шилдэг үс засалт ба нүүр будалт

Хамгийн зоригтой дүр төрхүүд

Text: Ө.Тодгэрэл


Томоохон шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр алдартнууд ихэвчлэн үсэндээ хөнгөн долгион оруулж, уруулаа цайвар ягаан өнгөөр будаж, ерөнхийдөө маш байгалийн дүр төрх гаргах дуртай байдаг. Гэхдээ өчигдөр зохион байгуулагдсан SAG 2017 ёслол дээр тэд нүүр будалт ба үс засалтын гайхамшгийг харуулахаар шийдэж, бүгд этгээд дүрд хувирлаа. Бараан өнгийн уруулын будаг, анхаарал татам нүдний тень ба нарийн ажиллагаа шаардсан үс засалт сонгосон үзэсгэлэнт бүсгүйчүүд улаан хивсийг амь оруулах шиг л боллоо.

Даниэль Бруксын мөнгөлөг зүүлтээр чимэглэсэн дээш овоолсон үснээс эхлээд Таражи П.Хенсоны тэгш бус хэмтэй богино тайралттай үс хүртэлх төрөл бүрийн гайхалтай засалтууд, мөн Эмма Стоуны тэнгэрийн цэнхэр өнгийн тениэс эхлээд София Бушийн даашинзтай нь хосолсон неон ягаан өнгийн нүд хүртэлх зоригтой шийдлүүд бидний жагсаалтад багтлаа. Доорх бүсгүйчүүдээс санаа авч, хаврын улирал ойртож буй энэ үед нэг хэвийн бус шинэлэг төрх гаргахаас битгий айгаарай!

цааш үзэх