Хайх

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд

Залуус ба бүсгүйчүүдэд зориулав

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Найз нөхөд, гэр бүлийнхэндээ шинэ жилийн бэлэг хайхаасаа өмнө бидний гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг харж, санаа аваарай

Дэлхийн томоохон брэндүүд жил бүр Шинэ жил болохоос өмнө хязгаарлагдмал цуглуулгууд болон бэлгийн багцууд гаргадаг билээ. Бид хүн бүрд таалагдах, гоо сайхны бэлэгний санаануудыг танд зориулан бэлдлээ.

Hermès-ийн сүрчгийн цуглуулга

Hermès-ийн хамт олон жил бүр баярт нухацтай хандаж, бэлэгний цуглуулгыг гарамгай бэлтгэдэг билээ. Брэнд энэ удаад гурван төрлийн багц бэлджээ. Эхнийх нь гурван ширхэг анхилуун саван, дараагийнх нь Hermessence, Cologne ба Parfums-Jardins цувралуудын дөрөв, найм, эсвэл арван хоёр ширхэг сүрчиг, харин сүүлийнх нь интерьерийн үнэртэй лаануудаас бүрдсэн багц аж.



Elie Saab-ын Le Parfum бэлгийн цуглуулга

Elie Saab брэнд Le Parfum үнэртэй усаа онцолсон цуглуулга гаргажээ. Мэлрэг цэцэг ба пачули ургамлын аястай үнэртэнд мөн цагаан цэцэг ба хуш модны орц орсон байгаа. Үнэртнийг дагалдаж биеийн сүүн шингэн болон шүршүүрийн гель саван цуглуулгат багтжээ.

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд (фото 1)

Estée Lauder-ын Celebration Holiday Compacts

Estée Lauder брэнд дахин нэг удаа Swarovski шигтгээгээр чимсэн савалгаатай шахмал пудр ба сүрчиг гаргалаа. Тухайлбал Modern Muse сүрчиг жижигхэн морин тойруулга бүхий, харин Tuberose Gardenia алтны оруулгатай бөөрөнхий савалгаатай байна.



Caudalie-гийн Rose de Vigne

Сарнай, үхрийн нүд, заар, хувын найрлагатай сүрчиг дээр төвлөрсөн багцад шүршүүрийн гель саван ба гарын тос оржээ.

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд (фото 2)

Blendercleanser-ийн "Ариун чанар"

Хэрвээ та урьд өмнө нь Blendercleanser-ийн спонжыг хэрэглэж үзээгүй бол, шинэ жилд энэхүү хялбархан багжийг нэг туршаад үзээрэй. Энэхүү цуглуулга маш олон давуу талтай тул бидэнд их таалагдлаа. Цагаан блендерийг хөнгөхөн бүтэцтэй тос ба будаг түрхэхдээ хэрэглэж, ягаанаар нь суурь крем ба пудр түрхэж, харин гель шингэнийг спонжуудаа цэвэрлэхэд ашиглана.

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд (фото 3)

Chanel-ын № 5

Удахгүй болох баярт зориулж Chanel домогт № 5 үнэртэй усаа шинэ хувилбараар гаргалаа. Шинэ № 5 ба № 5 Eau Premiere нь 35 мл савалгаатай үйлдвэрлэгджээ. Бүтээгдэхүүний зул сарын сурталчилгааны нүүр царайгаар Жизель Бундхен тодорч, Патрик Демаршелийн дуранд өртлөө.

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд (фото 4)

V76 by Vaughn-ы Well Groomed

Аль Пачино, Киану Ривз ба Билл Клинтон гэх алдартнуудын стилистээр ажиллаж байсан Вон Акорд өөрийн гэсэн гоо сайхны брэндтэй болсон билээ. Түүний марк баярт тусгайлан зориулж арьс болон үс арчилгааны цуглуулгаууд бэлджээ. Тэр дундаас бид чийгшүүлэгч шампунь, ангижруулагч ба сахлын гель тосноос бүрдсэн хамгийн сонгодог цуглуулгаыг нь онцолж байна.

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд (фото 5)

Oribe-ийн Gold Pomade

Алт шиг үнэтэй бэлэг хайж байвал энэ брэнд рүү хандаарай. Тэднийх 24 карат бүхий жинхэнэ алтны орцтой үсний тос гаргажээ. Энэхүү алтлаг гялбаатай тос нь таны баярын үс засалтыг улам сайхан болгоно. Түүнчлэн дотор нь агуулагдах В5 витамин үс чийгшүүлж, тэжээл өгнө.

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд (фото 6)

Guerlain-ы L'Homme Ideal

Guerlain-ы цитрусийн найрлагатай сонгодог сүрчиг шилдэг сонголт болно. Шинэхэн модны үнэр ба розмарин, ваниль, тонка шош, веивер ургамлын аястай сүрчиг залуучуудад маш их таалагдана. Бэлгийн багцад сүрчигээс гадна, мөн шүршүүрийн гель саван бий.

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд (фото 7)

Clinique-ийн His Happiness ба Sonic System for Men

Clinique дэлхийн томоохон брэндүүдийн адил эрчүүдэд зориулсан бэлэгний цуглуулга гаргаж байна. Багцын төвд цитрус ба далайн сэрүүн аястай сүрчиг байж, шүршүүрийн гель саван, сахлын тос болон Sonic System for Men гэх нүүр цэвэрлэгч сойз нар дагалдах гэнэ.

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд (фото 8)

Sensai-гийн Ultimate Limited Set

Япон брэндийн багцад гурван төрлийн бүтээгдэхүүн оржээ. Нүүрний арьс чийгшүүлж, дараагийн бүтээгдэхүүн тавигдахад бэлтгэдэг лосьон, арьсыг сэргээх эмульс, мөн арьс чийгшүүлэх бас чангаруулах тос багтсан байна.

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд (фото 9)


Maison Francis Kurkdjian Paris-ын Discovery Collection for Him

Найман сүрчгээс бүрдсэн энэхүү багц аливаа эрэгтэйд маш их таалагдахаас гадна хэрэг болох нь гарцаагүй. Тэр тусмаа эдгээр сүрчгүүд бүгд өдрийн аль ч цагт түрхэхэд тохиромжтой гэнэ.

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд (фото 10)

Yves Saint Laurent-ын Black Opium

Брэндийн ганган цуглуулга бүсгүйчүүдэд баярын төрх бүрдүүлэхэд тусална. цуглуулгат кофе, мэлрэг цэцэг, ягаан чинжүү ба пачули ургамлын аястай үнэртэй ус, хар өнгийн хумсны будаг болон сормуус өтгөрүүлэгч, уртасгагчтай будаг багтжээ.

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд (фото 11)

Lush-ийн Seasons Greetings ба Holiday Cheer

Lush-ийн цуглуулгаууд маш тод үнэртэй учир хамгийн сэтгэлд хоногшсон бэлэгнүүдийн нэг болно. Баярт зориулан тэд шинэ цуглуулгаууд гаргасан байна. Бид эрчүүдэд зориулсан сэрүүн үнэртэй, мөн эмэгтэйчүүдэд зориулсан цитрусын чихэрлэг аястай сүрчиг бүхий багцууд сонголоо. цуглуулгат сүрчигээс гадна ванны бүтээгдэхүүнүүд орсон байгаа.



Rouge Bunny Rouge-ын бэлгийн савалгаа

Rouge Bunny Rouge-ын хамт олон Шинэ жилдээ хамгийн хялбар аргаар бэлджээ. Тэд гоёмсог, цэвэрхэн баярын савлагаанууд бүтээж, хэрэглэгчдэд брэндийн хүссэн бүтээгдэхүүнээ цуглуулж хийхийг санал болголоо. Арванхоёрдугаар сарын турш брэндийн дэлгүүрт мөн вебсайт дээр онцгой урамшуулал явагдаж байгаа. Хоёр ба түүнээс дээш бүтээгдэхүүн худалдан авсан хэрэглэгч бүрд бэлгийн савалгаа болон брэндийн ил захидлын карт үнэгүй олгох гэнэ.

Сантагийнд зочлов: Гоо сайхны бэлэгнүүд (фото 12)

цааш үзэх