Хайх

Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд

Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд

Премиум зэрэглэлийн сүрчиг болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд Монголд орж ирлээ

Text: Д.Марал


Сүүлийн жилүүдэд бьюти салбар маш хурдацтай хөгжиж улмаар төрөл бүрийн зориулалттай гоо сайхны бүтээгдэхүүнүүд, арьсны асуудлууд руу чиглэсэн эмчилгээнүүд, бүр цаашлаад дэвшилтэт тоног төхөөрөмжүүд шинээр мэндэлсээр байна. Үүний зэрэгцээ Рианна, Кайли Женнер, Селена Гомес, Хейли Бибер зэрэг Холливүүдийн алдартнууд хүртэл гоо сайхны салбарт хүч сорин өөр хоорондоо адилгүй концепц бүхий брэндүүдийг үүсгэн байгуулах нь ч ихэссээр байгаа билээ. Ийн тоолж баршгүй олон брэнд дундаас яг өөрийн хэрэгцээнд тохирсон, ахин дахин хэрэглэх хүсэл төрүүлэх гоо сайхны бүтээгдэхүүн олоход улам л бэрх болсон энэ үед саяхан Монголд албан ёсны эрхтэйгээр орж ирсэн Солонгосын Sisology брэнд бидний анхаарлын төвд ороод байна. Sisology нь премиум зэрэглэлийн орц найрлагаар бүтсэн сүрчгүүд болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд санал болгодог бөгөөд маш өвөрмөц, тэр бүр дэлгүүрүүдээр байдаггүй ховор үнэртэй цувралуудаараа хэдийн орон орны үйлчлүүлэгчдийн итгэлийг олж чадсан юм. Тиймээс монголын хэрэглэгчдэдээ чанартай, тус бүр өөр өөр түүх өгүүлэх үнэ цэнтэй бүтээгдэхүүнүүд танилцуулах зорилгоор Ulemj Grease салон Sisology брэндийг оруулж ирсэн байна. 

Бүтээгдэхүүнээсээ эхлээд брэндийг төлөөлөх аливаа зүйлийг өндөр стандартын дагуу гүйцэтгэж, алхам бүртээ сэтгэл шингээдэг нь бэлхнээ харагддаг Sisology өөр юугаараа онцлог вэ? 


SISOLOGY БРЭНДИЙН ТУХАЙ


Юуны өмнө Sisology гэдэг нь “sister” буюу чи болон би, бид хамтдаа гэсэн утгатай, мөн “ology” буюу мэдлэг, түүх гэсэн утга өгүүлэх үгсээс бүрдсэн нэр юм. Брэндийн түүхийг сөхвөл гурван үеэрээ косметик компани удирдсан гэр бүл олон жилийн туршлага болон судалгаан дээр үндэслэн хүмүүст зөвхөн эерэг мэдрэмж бэлэглэх бүтээгдэхүүн хүргэх зорилго өвөртлөн энэхүү шинэлэг концепцтой брэндийг үүсгэн байгуулжээ. Ингэхдээ тэд Jo Malone, Acqua Di Parma зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдэд ажилладаг Жоэль Лериу Патрис хэмээх Францын сүрчгийн мэргэжилтэнтэй хамтран бүтээгдэхүүнүүдээ гаргадаг аж. Sisology-гийн цувралд сүрчиг, биеийн тос болон саван, гарын тос багтдаг. 

Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 1)
Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 2)

Тэд гоо сайхны талаар хэвшмэл ойлголтгүй

Аливаа гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлага, төрүүлж буй мэдрэмж, цаана нь агуулагдах түүх, цаашлаад савлагаа, дизайн нь хүртэл чухал байдаг. Sisology брэнд нь хэрэглэгчдээ чанартай бүтээгдэхүүний тусламжтай өдөр тутмын хэвийн амьдралаа илүү өнгөлөг, дурсамжтай өнгөрүүлэхийг уриалж, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх сэдэл өгөх зорилготой ажилладаг. Төгс сайхан үнэртэн нь орон зай, цаг агаар, тэр ч байтугай цаг хугацаагаар аялуулах шидтэй. Sisology үнэртний урлагаар дамжуулан түүхийг өгүүлэх эрхэм зорилготой билээ. 

Мөн тэд хүн бүрийн онцлогийг анхааралдаа аван арьс арчилгаа болон сүрчигтэй танилцах, хэрэглэх олон заавар, зөвлөмжийг хүргэдэг төдийгүй хэрэглэгчдийнхээ сэтгэгдлийг анхааралтай уншиж, бүтээгдэхүүнээ сайжруулсаар ирсэн билээ.

Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 3)
Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 4)
Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 5)

Францын премиум гаралтай орц найрлага

Ихэнх хүмүүс зөвхөн нүүрний арьс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо тухайн бүтээгдэхүүний орц найрлагад нарийн анхаардаг. Тэгвэл Sisology сүрчиг болон биеийн арьс арчилгаа мөн дээд зэрэглэлийн, байгалийн гаралтай орцуудаар бүтэх ёстой гэсэн итгэл үнэмшлийн дагуу эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг парабен, газрын тос, өнгө оруулагч ашигладаггүй. Мөн сүрчгүүдээ бүтээхдээ жимс, мод, төрөл бүрийн ургамлууд ашиглан зөөлөн атлаа удаан тогтоцтой, хэний ч сонирхолд нийцэх үнэртнүүд бүтээдэг.

Бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн хувьд тэд 38 жилийн судалгаа, туршилтын үр дүнд тулгуурлан дэвшилтэт технологи боловсруулж, өдгөө өндөр үр дүнтэй техникүүд ашигладаг. Тухайлбал, биеийн арьс арчилгааны цувралаа бүтээхдээ ашигладаг "hydro crystal complex technique" технологи нь арьсыг хурдан хугацаанд чийгээр хангаж, арьсны гадаргууг чангалж, хамгаалах үйлчилгээтэй бол "super advanced bubbling micelle" нь арьсыг гэмтээхгүйгээр бохирдлыг цэвэрлэж, гүний чийгээр хангах зориулалттай юм. Мөн "TSL Fermentation Technique" нь шар буурцаг, арвайн үр, лийр болон анар жимсний шүүс ашиглан арьсны тослогжилтыг тэнцвэржүүлэхийн сацуу чийгээр хангаж, арьсыг дотроосоо гэрэлтэж буй мэт болгодог давуу талтай.


СҮРЧГҮҮД


Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 6)

Le delà

Сэнгэнэсэн жүрж жимс, иланг-иланг цэцэг, хуш модны ноотууд нь залуу насанд тохиодог дэврүүн анхны хайрын мэдрэмжийг сэдрээнэ гэлтэй. Зүрхний утсыг хөндөх увдистай, удаан хугацааны турш мартагдахгүй сэтгэгдэл бэлэглэх үнэртэн.

Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 7)

Être toi

Өөрөөрөө байхыг уриалах хөнгөн, дэггүй гэмээр сүрчиг. Être toi үнэртэн яг одоо байгаа мөчдөө жаргалтай байж, дотроо хадгалдаг тэр их хүсэл мөрөөдлөө бусадтай хуваалцахад тань тусална. Тоор жимс, сарнай цэцэг, пачуоли ургамал болон модны ноотууд өдөр тутамдаа түрхэхэд тохиромжтой.

Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 8)

Deep Down

Эерэг болон сөрөг, гэгээлэг ба уй гунигтай мэдрэмжүүд нь бүгдийнх нь амьдралын эгэл мөчүүдийн хэлхээс байдаг бөгөөд энэхүү үнэртэн нь бидний нарийн төвөгтэй сэтгэл хөдлөлийг илтгэнэ. Иймд хэн бүхэнд тохиромжтой уг үнэртэн нь брэндийн нэрийн хуудас болж чадсан юм. Инжир жимс, бергамот эхлээд мэдрэгдэх бол сүүлд нь үл ялиг ваниль, зандан модны ноотууд дэлгэрнэ.

Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 9)

On the Sofa

Гэртээ камин зуухны хажууд халуун цай уунгаа тухлан суугаа мэт тухтай, дулаахан мэдрэмж төрүүлэх уг сүрчиг нь бергамот, мод, amber ноотууд агуулсан байна. Хэн нэгний халуун тэврэлт мэт санагдах On the Sofa сүрчгийг хүүхэд насаа дурсах, сэтгэл санаагаа сэргээхийн тулд түрхэхэд нэн тохиромжтой.


БИЕИЙН АРЬС АРЧИЛГАА


Биеийн саван

Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 10)
Gentle Breeze
Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 11)
Deep down
Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 12)
Ocean Drive
Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 13)
On The Sofa

Биеийн тос

Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 14)
Deep down
Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 15)
On The Sofa

Гарын тос

Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 16)
Deep down
Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 17)
Gentle Breeze
Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 18)
On The Sofa
Хамгийн нандин дурсамжуудыг сэргээх Sisology сүрчгийн брэнд (фото 19)
Ocean Drive

Sisology 

Ulemj Grease 

Утас: 7777 9595

Хаяг: Шангри-Ла Молл 2 давхар

Facebook: Ulemj Grease

Instagram: @ulemj.grease

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх