Сэтгэл сэргээх хаврын 5 үнэртэн
Шинэ бөгөөд шилдэг
Цитрус жимсний сэрүүн нотоос эхлээд цэцэгс ба жимсний үнэрээр анхилах эдгээр шинэ үнэртнүүд нарны дулаан туяа арьсан дээр тусч буй мэт, эргэн тойрон өнгө өнгийн цэцэгсээр дэлгэрч буй мэт баяр баясгалантай, дулаан мэдрэмж төрүүлнэ.
BOUCHERON - Quatre En Rose
Найрлага: Сүрчиг жүрж, үхрийн нүд, нимбэг, мандарин гэх зэрэг жимсний сэрүүн үнэрээр эхэлж, зүрхэндээ мэлрэг цэцэг ба сарнайн зөөлөн нотуудаар зонхилж, эцэст нь мод, заар ба карамелийн байгалийн сонгодог үнэрээр анхилна.
Нэмэлт мэдээлэл: Тийм ч хурц биш үнэртэй бөгөөд хавар-зуны улиралд өдөр тутамдаа түрхэхэд тохиромжтой.
COACH - Floral
Найрлага: Цитрус жимс ба хан боргоцойн анхлан нот мэлрэг цэцгийн үнэр лүү шилжиж, пачули ургамал ба заарын нотоор өндөрлөнө.
Нэмэлт мэдээлэл: Үнэрээ барих чадвар нь дундаж бөгөөд зуны нартай өдөр түрхээд гарахад та өөрийгөө яг л цэцэг мэт мэдэрнэ.
REPETTO - Dance with Repetto
Найрлага: Бөөрөлзгөнийн макарон жигнэмгийн чихэрлэг аяс замбага ба ниллэг цэцгийн анхилуун үнэртэй холилдож, сууриндаа тонка шош ба ванилийн дулаан үнэр ялгаруулна.
Нэмэлт мэдээлэл: Бүх улиралд хэрэглэж болох, бүхэлдээ дулаан мэдрэмж төрүүлэх үнэртэн.
JIMMY CHOO - Blossom Special edition
Найрлага: Дулаан орны жимсний үнэрээр эхэлж, улаан мэлрэг цэцгийн давтагдашгүй аясаар үргэлжилж, зандан мод ба цагаан заарын нотоор өндөрлөнө.
Нэмэлт мэдээлэл: Хаврын улирлыг төгс илэрхийлсэн энэ үнэртэнг хавар түрхвэл илүү зохимжтой ч сэтгэл санаа сэргээх онцгой чадвартай тул бүх улиралд түрхсэн ч болно.
VAN CLEEF - Reve D'encens
Reve D'encens бол дорнын үндсэн аястай, цэцэгсийн зөөлөн оруулгатай, унисекс үнэртэн юм. Дулаан, зөөлөн, тайтгаруулам гэх үгсээр төгс тодорхойлогдох Reve D'encens нь Van Cleef & Arpels брэндийн Collection Extraordinaire гэх тусгай цуглуулгад багтсан хамгийн тансаг үнэртнүүдийн нэг билээ.
Найрлага: Гүргэмийн анхлан нот абсолют сарнайн мэдрэмтгий үнэр лүү шилжиж, цагаан заар ба зандан модны суурь үнэрээр төгсөнө.
Нэмэлт мэдээлэл: Оройн цагаар түрхэх үед үнэртний сэтгэл тайтгаруулах чадвар бүр ч илүү мэдрэгдэнэ.
Bishrelt Beauty - "Үнэртний соёлыг түгээнэ"
• Улсын Их дэлгүүрийн 1 давхар
• Emart Их дэлгүүрийн 2 давхар
• Бишрэлт Их Дэлгүүрийн 1 давхарт Бьюти Галерей
• Оргил шилтгээний 1 давхар
• Баялаг Ундраа худалдааны төвийн 1 давхар
• Хороолол дахь E mart-ийн салбар буюу Solo Mall-ийн 1 давхар
• Дархан Их дэлгүүрийн 1 давхар