Урт аялалын замд юу хэрэглэх вэ
Яаж хурдан сэргэх вэ
Хязгаарлагдмал хөдөлгөөн хийх боломжтой нөхцөл, цэвэр агаарын дутагдлаас болж хөл хөөж, арьс хуурайшиж, гаднах төрх тэр даруйд л гандаж эхэлдэг. Энэ хэцүү асуудал хол замд яваа хүн бүрд л тохиолддог. Хамгийн эвтэйхэн автомашин юм уу онгоцонд аялж байхад хүртэл адилхан шүү дээ.
Waterless Marine Acid Scrub Purifying, Christina Fitzgerald
Бидний хэрэглэж хэвшсэн арьс хуурайшуулдаг үртсүүд энэ скрабт байхгүй. Харин оронд нь арьсыг залуужуулдаг витамин А, арьсыг шинэчилдэг витамин C мөн бүгдийн сайн мэдэх үл исэлдүүлэгч витамин Е-г агуулсан. Ийм орцын ачаар скрабыг замд ашиглах боломжтой. Алчуур юм уу, салфеткаар бага зэрэг норгосноор жирийн тос шиг хэрэглэх хэрэгтэй. Идэвхтэй найрлагадаа чийгийг хадгалдаг далайн замаг, пентавины орцтой.
Fresh Lotus Water, Kenzoki
Энэхүү бадамлянхуа цэцгийн ялдам үнэртэй шүршигч нь нислэгийн үеэр арьсаа чийгшүүлэхэд, далайн эрэг дээр арьсаа сэргээж, тайвшруулахад хэрэг болно. Энэ бүтээгдэхүүн нь Юньнань аймагт ургадаг шүүдэр ургамал агуулдаг учир арьсаа угаасны дараа ч үйлчилсээр байх болно. Дорнын анагаах ухаанд энэхүү ургамал нь арьсны чийгийн тэнцвэрийг сайжруулдгаараа өндөр үнэлэгддэг.
Powercell Eye Urgency, Helena Rubinstein
Энэхүү туузууд нь байгалийн үл исэлдүүлэгч найрлага агуулдгийн ачаар зовхины хаванг хурдан арилгахад тусална. Хос тууз тус тусад нь савласан тул хаана ч хэрэглэхэд тохиромжтой. 15-20 минут болоод л зовхины арьс сэргэх болно.
Face Fresh Paper, Sensai
Нимгэн хөвөн цаас нь арьсны илүүдэл тослогийг шингээж, гялтганахыг болиулна. Энэ нь халуунд нүүрний будгийг гэмтээлгүйгээр царайг хурдан матт болгодог. Тэгээд ч цүнхэнд том зай эзэлдэггүй.
Compact Styler Lulu Guinness, Tangle Teezer
Тоос шорооноос хамгаалдаг бүрхүүлтэй сам нь аялалд авч явахад тохиромжтой авсаархан бүтээгдэхүүнүүдийн юм. Жижиг Tangle Teezer нь "эцэг эх" -тэйгээ яг адилхан. Орооцолдсон үсийг самнаж, үсний үзүүр салаалах гэж буйг анхааруулдаг. Бусадтайгаа адилхан олон зөөлөн шүдтэй сам бөгөөд ийм хэрэгсэл нь гар цүнхэнд тань хялбархан багтана. Тэгээд ч бүтээгч нь хаварт зориулан олон янзын тод хээтэйгээр хийдэг болсон.
Aurealux Mask, Dolce & Gabbana
Энэхүү маскийн бүтэц нь царайг нийтэд нь бүрхдэг уян хатан юм. Маск болгон нь тусгай савлагаатай тул замд яг хэрэг болох ба хоногийнхоо тоогоор авч явж болно. Оливийн тос витамин В3-ын орцтой болохоор хэрэглээд аравхан минут болмогц арьс зөөлөрнө. Маскийг нислэгийн дундуур, бас машинаар аялахдаа хэрэглээрэй.
Pro-collagen Hydra-gel Eye Masks, Elemis
Тогтмол хэрэглэвэл энэхүү лентүүд үрчлээс арилгана. Нэг удаа хэрэглэвэл нүдний арьсыг хурдан өргөнө. Хорин минутанд хаванг арилгаж, бага зэргийн хүйтэн бүтэц нь таатай, шинэлэг мэдрэмж төрүүлнэ. Туузуудыг доод зовхинд наадаг болохоор нүднийхээ будгийг арилгалгүйгээр ашиглаж болно.
Hair Sheet, Ted Gibson
Үс шулуун болгох, чийгшүүлэх мөн таагүй үнэрээс салгах үүрэгтэй универсал салфеткүүд. Аяллийн үеэр маш хурдан үсээ сэргээх хэрэгтэй үед хэрэглэхэд нэн тохиромжтой.
Сaviar Anti-Aging Dry Shampoo, Alterna
Бид энэ хуурай шампунийг зөвхөн чанараас нь төдийгүй хэрэглэхэд эвтэйхнийг нь бодож сонгосон. Онгоцонд шингэн шүршигч бүтээгдэхүүн оруулдаггүй болохоор гар тээшинд яг тохирно. Шовх үзүүртэй савлагаанаас бүтээгдэхүүнийг алгандаа асгаж, үсэндээ хуруунуудаараа түрхэхэд эвтэйхэн. Шампунь нь лийр ба ногоон цайны үнэртэй. Үсийг маш хурдан сэргээдэг.
Cellular Lifting Moisture Mist, Clark's Botanicals
Нүүрний арьсыг чангалагч энэхүү шүршигч нь арьсыг маш сайн сэргээх үйлчилгээтэй. Найрлагандаа ногоон замгийн хандтай учир шүршигчийг ашиглах нь үрчлээс үүсэхээс сэргийлдэг. Харин мэлрэг цэцгийн ханд, байгалийн ариутгал нь арьсны үрэвслээс хамгаалдаг. Шүршигч нь шахмал тул онгоцонд зоригтой авч орж болно.
Volupte Tint-in-oil, YSL
Энэ хаврын нээлт бол өнгөний пигменттэй, уруулын наалддаггүй тос юм. Уруулыг арчлах чангаанзны ясны тостой нэг бүтээгдэхүүн нь зөөлөн, тунгалаг өнгөтэй найман төрлөөр гарсан.
Dry Wash, Paul Mitchell
Энэ шампунь нь үсийг сэргээхийн сацуу засалтыг бэхжүүлж, өтгөрүүлэх үүрэгтэй. Найрлагадаа пантенол, буурцгийн уураг, усны чийгийн тэнцвэрийг хадгалах витамин Е, мөн арьсны тослогийг шингээдэг ургамлын цардуулыг багтаасан.