Хайх

Богино үсэнд тохирсон долоон үс засалт

Text: Buro.Mongolia


Пикси үс

Богино үсэнд тохирсон долоон үс засалт (фото 1)

Carven, Céline, Givenchy брэндүүдийн хавар-зун 2018 улирлын загварын шоунууд дээрх моделиуд эрэгтэй хэв маягтай, хөвсгөр тайралтаар жигдэрсэн байв. Ихэнх моделиуд эдгээр загварын шоунуудад зориулж үсээ бодитоор тайрсан бол, Tom Ford брэндийн шоуны стилист Орландо Пита бүсгүйчүүдийн үсийг яг л пикси тайралттай мэт харагдахаар өвөрмөц аргачлалаар хавчжээ.

Ташуу хуваалттай, урт чёлктой үс

Богино үсэнд тохирсон долоон үс засалт (фото 2)

Fendi-гийн загварын шоунд зориулж стилист Сэм Макнайт нэгэн өвөрмөц үс засалт сэдэж олжээ. Тэрээр моделиудын үсийг далий хуваан гөлийлгөн боож, үс хуваагдсан хэсэгт төрөл бүрийн тод өнгөтэй чёлк хавчсан байв. Яг ийм төрлийн тренд үс засалтыг богино үстэй хүмүүс чөлөөтэй хэрэгжүүлэх боломжтой юм. Үсээ хүссэн өнгөөрөө будаж, үсээ ташуу хуваахад л хангалттай.

"Sleek" үс засалт

Богино үсэнд тохирсон долоон үс засалт (фото 3)

Зүгээр ч нэг гөлгөр биш, мөн үүний хажуугаар нойтон эффекттэй хойш самнасан үс нь тэгш үзүүртэй, богино үсэнд хамгаас илүү зохидог. Ийм засалт хийхийн тулд эхлээд хэлбэржүүлэгч гелийг гарандаа тарааж, дараагаар нь бага зэрэг нойтон үсэн дээрээ түрхэж, эцэст нь үсээ хойш самнах хэрэгтэй юм.

Хөнгөн долгионтой үс

Богино үсэнд тохирсон долоон үс засалт (фото 4)

Залхуу бөгөөд байгалийн харагдах хөнгөн долгион нь ерөнхийдөө ямар ч төрлийн үсэнд сайхан зохидог. Ийм засалт хийхийн тулд үсээ хатаасны дараагаар далайн давстай спрей цацаж, үсээ үл ялиг буржийлгаарай.

Хоёр хажуу хэсгээр хавчсан үс

Богино үсэнд тохирсон долоон үс засалт (фото 5)

Энэ төрхөнд нэгэн зэрэг хоёр тренд агуулагдана. Тэр нь тэгш хуваалт ба анхаарал татам гоёмсог аксесуар юм. Versace-Гийн шоуны стилист Гвидо Палау энэ засалтыг хийхдээ эхлээд үсийг дулааны нөлөөнөөс хамгаалах спрей ашиглаж, тэгш индүүдэж, эцэст нь гялтганасан эффект өгөх спрей цацсан байна.

"Мөөгөн" үс

Богино үсэнд тохирсон долоон үс засалт (фото 6)

Balenciaga, Guy Laroche ба Esteban Cortazar брэндүүдийн хавар-зун 2018 загварын шоунууд дээр загвар өмсөгчид мөөгөн үстэй тайзнаа гарч ирсэн нь эртний ретро уур амьсгал бий болгож, cool харагдаж байв.

Үл үзэгдэгч хавчаар

Богино үсэнд тохирсон долоон үс засалт (фото 7)

Өнгөрсөн оноос эхлэн "үл үзэгдэгч" хавчааруудыг үсний стилистүүд эсрэгээрээ аль болох үзэгдэх байдлаар ашиглаж эхэлсэн. Иймээс одоо төрөл бүрийн өнгөтэй "үл үзэгдэг"ч хавчаараар үсээ хүссэн байдлаараа хавчиж болох юм.

 

цааш үзэх