Coachella 2022 дээрх хамгийн том бьюти чиг хандлага: Euphoria хэв маягтай нүүр будалт
HBO сувгийн хамгийн амжилттай бүтээлүүдийн нэг “Euphoria” цувралын загвар болон гоо сайхны салбарт үзүүлэх нөлөө улам л өргөжин тэлсээр байна. Үүний нэг илрэл нь энэ жилийн Coachella наадам юм. Уг фестивальд хүрэлцэн ирсэн үзэгчид гоо сайхны төрхөө бүрдүүлэхдээ Euphoria-гийн баатруудаас санаа авчээ. Дийлэнх үзэгчид яг л цувралын гол мейкап артист Дониелла Дейвигийн хэрэгжүүлдэг шиг олон өнгийн контураар дээд зовхин дээрээ бүтээлч дүрснүүд зурж, нүдний дотор буланд саа нааж, пастель ногоон, цэнхэр, ягаан, шар зэрэг өнгөлөг матт тениэр нүдээ буджээ.
Ийм нүүр будалтыг голчлон 1960 болон 1990-ээд онуудад тренд болж байсан урд талын үсээ хоёр сүлжсэн үс засалттай хослуулж, бүрдүүлсэн хувцаслалттайгаа ижил өнгийн үсний боолт, хавчаар зэргээр чимэглэсэн харагдлаа. Уг үс засалтыг хэрэгжүүлэхэд маш хялбар бөгөөд үр дүнд нь ямар ч төрх загварлаг харагдаж чаддаг давуу талтай билээ.