
Долоо хоногийн онцлох маникюр: Билли Айлиш болон Розалия нарын хумсан дээрх болор цэцгүүд
"Lo Vas A Olvidar" видео клип
Хэдхэн хоногийн өмнө орчин цагийн хамгийн загварлаг залуу дуучдын тоонд ордог Билли Айлиш болон Розалия нар "Lo Vas A Olvidar" нэртэй хамтарсан дууныхаа видео клипийг цацсан. Тэгвэл "Euphoria" цувралд зориулсан энэхүү дууны клипэд харагдсан тэдний маникюрыг тусад нь онцлох нь зүйтэй болов уу. Гайхалтай хэдий ч бодит амьдрал дээр прагматик биш энэхүү нейл артыг илүү ойроос харцгаая.
Энэхүү маникюр нь урлагийн бүтээл мэт "шилэн хумс" бүтээдгээрээ алдартай Америк, Солонгос гаралтай стилист @sojinails-н бүтээл юм. Түүний хэлснээр уг маникюрыг тэрээр борооны дараах хөлдсөн цэцгүүдээс санаа авч, уран сэтгэмжээ ашиглан урласан гэжээ.


