Nude - гэрийн нөхцөлд хийх хамгийн энгийн маникюр. Шилдэг 10 өнгийг хүргэж байна
Карантины үеэр гэртээ бие даан маникюр хийхийг хүсвэл хумсаа nude өнгийн, энгийн будгаар будахыг зөвлөж байна. Зөөлөн ягаан эсвэл beige туяатай будаг сонгосон үед хумсны гадаргууг жигд бус бүрхэх, хумсны хүрээг хэтрүүлэн будах зэрэг эрсдэлүүд бага тул маникюр хийхэд илүү хялбар байдаг төдийгүй гар ч маш цэмцгэр харагддаг. Мөн гелийн оронд энгийн будаг сонгосноор хэсэг хугацаанд хумсаа амрааж, сэргээхээс гадна будгаа гэрийн нөхцөлд арилгахад амар байна. Ингээд шилдэг 10 nude өнгөтэй будгийг хүлээн авна уу.
Chanel - Daydream өнгө
Smiths & Cult - Ghost Edit өнгө
Dior - Grege 413 өнгө
YSL - Beige Aventureux өнгө
Nails Inc. - Colville Mews өнгө
Essie ExprEssie - Buns Up (№60) өнгө
Kure Bazaar - French Rose өнгө
Uslu Airlines - MCT Muscat өнгө
Fedua - Water Rose өнгө
Chanel - Ballerina өнгө