Хайх

Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага

Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага

Text: Э.Цовоо


Намар-өвөл 2024 улирлын загварын шоунууд дээр олон шинэлэг, сонирхолтой шийдэлтэй маникюрууд үзэгдсэн билээ. Жишээлбэл намрын шаргал өдрүүд мэт хүрэн бор, алтлаг өнгөтэй маникюрыг Mithridate, Luar орднууд толилуулсан бол цэцгэн чимэглэлтэй гоёмсог загваруудыг Di Pesta ордон танилцуулжээ. Мөн энэ улиралд амьтны хээ алгалсан загварууд, төрөл бүрийн хүйтэн өнгөнүүд, сонгодог френч будалтууд тренд байх болно гэдгийг мэргэжлийн артистууд онцолсон байна.

Ингээд 2024 оны намар зонхилох маникюрын гол чиг хандлагуудтай танилцацгаая.


АМЬТНЫ ХЭЭ АЛГАЛСАН ЗАГВАР

Хувцас дизайн, аксесуар гэхчлэн бүх л салбарт эрэлттэй байгаа амьтны хээ маникюрын ертөнцөд ч мөн адил томоохон байр суурийг эзэлж байна. Эдгээрээс яг одоо ирвэс, бар, гүрвэлийн хээтэй загварууд хамгийн алдартай байгаа бөгөөд тус будалт нь урт, богино, дугуй, дөрвөлжин гээд ямар ч хэлбэрийн хумсанд зохимжтой харагддаг гэдгээрээ давуу талтай. Мөн алдартнуудаас Megan Thee Stallion төрөл бүрийн амьтны хээ алгалсан будалтаар хумсаа гоёх дуртай байдаг учир түүний будалтаас санаа авч болох юм. 

Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 1)
Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 2)

ГЯЛТГАНАСАН ХАР ӨНГӨ

JINsoon брэндийн үүсгэн байгуулагч, мэргэжлийн маникюрист Чой Жин Сүн хэлэхдээ "Хар өнгө ямагт дэгжин, тансаг, шинэлэг мэдрэмжийг өгч чаддаг. Тус өнгө нь бүх төрлийн хэлбэрийн хумсанд зохицох ч дунд зэргийн урттай, дөрвөлжин хэлбэртэй хумсан дээр илүү сонирхолтой, cool харагдах болно" хэмээжээ. Мөн тэрээр уг будалтыг хэрэгжүүлэхдээ матт бус гялалзсан тод хар өнгийг сонгох нь чухал гэдгийг онцолсон байна. 

Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 3)
Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 4)

 ЦЭМЦГЭР, МИНИМАЛ БУДАЛТ

Маникюрын сонгодог загваруудын нэгт тооцогддог өө сэвгүй, минимал будалт уламжлал ёсоор энэ намрын улиралд ч тренд хэвээр байх болно. Саяхан жүжигчин Дакота Жонсон Gucci брэндийн намар-өвөл 2025 улирлын загварын шоунд оролцохдоо завсрын ягаан өнгийн цэмцгэр будалтаар хумсаа чимсэн нь олны анхаарлыг багагүй татаад амжсан. 

Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 5)
Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 6)

Харин тус маникюрыг хэрэгжүүлэхдээ хумсныхаа суурь өнгийг сүүн цагаан, тоорын ягаан, аль эсвэл тунгалаг зэрэг арьсны өнгөтэй ойролцоо өнгөнүүдээс сонгон будвал илүү зохимжтой харагддаг гэдгийг мартуузай. Хумсны хэлбэрийн хувьд дунд зэргийн урттай, энгийн хэлбэртэй байвал тохиромжтой. 

Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 7)
Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 8)

ТӨРӨЛ БҮРИЙН ХҮЙТЭН СУУРЬТАЙ ӨНГӨНҮҮД

Tory Burch, Thom Browne, Atlein, Christian Siriano тэргүүтэй ордны намар-өвөл 2024 улирлын шоу дээр алхсан моделиуд ихэвчлэн гүн цэнхэр, хүрэн улаан, нил ягаан гэхчлэн хүйтэн суурьтай өнгөнүүдээр хумсаа гоёсон харагдлаа. Эдгээр өнгөнүүд нь гарыг илүү цайвар, хурууг урт харагдуулж чаддаг давуу талтай тул энэ намрын улиралд туршаад үзэхийг зөвлөж байна. Хэрэв танд хүйтэн суурьтай өнгөнүүд нь өдөр тутамд зохимжгүй мэт санагдвал хумсныхаа суурийг тунгалаг өнгөөр будаж, үзүүр хэсэгт нь дээрх өнгөнүүдээс сонгон хэрэглээрэй. 

Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 9)
Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 10)
Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 11)
Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 12)

ЦЭЦГЭН ХЭЭ БОЛОН ЧИМЭГЛЭЛ 

Ихэвчлэн зуны улиралд тренд болдог гоёмсог цэцгэн хээ, чимэглэлтэй маникюр энэ намрын гол чиг хандлагуудын нэгээр тодорчээ. Харин цэцгэн хээ болон чимэглэлийг нэг дор хослуулах гэж бүү яараарай. Учир нь шовх, урт хумсан дээр товгор цэцгэн чимэглэлүүд илүү дэгжин харагддаг бол богино, дундаж урттай, бүйлсэн хэлбэртэй хумсанд энгийн, байгалийн хэв маягийг илтгэсэн цэцгэн хээ илүү зохимжтой харагддаг байна. 

Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 13)
Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 14)
Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 15)
Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 16)

ЭСПРЕССО БУДАЛТ

Гоо сайхны салбарт төдийгүй TikTok платформ дээр тренд болоод буй espresso makeup-ын адилаар хүрэн бор өнгийн будалт маникюрын ертөнцөд ч дэлгэрч эхэлжээ. Намрын улиралтай төгс зохицох тус өнгө нь ямар ч загварын будалтыг чимж өгөх увдистай учир будалтынхаа суурь өнгөнд сонгоход нэн тохиромжтой юм. 

Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 17)
Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 18)
Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 19)
Энэ намар зонхилох маникюрын 6 чиг хандлага (фото 20)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх