Хайх

Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Text: Э.Цовоо


Намар-өвөл 2024 улирлын загварын тайзнаа олон сонирхолтой нүүр будалтын чиг хандлагууд үзэгдсэн билээ. Тухайлбал мейкап артистууд чухал үйл ажиллагаанд хэрэгжүүлж болох алтлаг саа бүхий нүд будалт, дулаан мэдрэмж өгөх шаргал, ягаан өнгийн хацар өнгөлөгч, мөнхийн сонгодог гэгддэг час улаан өнгийн уруулын будалтыг онцолсон байв. Мөн энэ улиралд TikTok платформ дээр дэлгэрээд буй Cold girl makeup, Soft baddie, Satin skin зэрэг гоо зүйн урсгалууд эрэлттэй хэвээр байх хандлагатай байна. 

Харин эдгээр чиг хандлагуудыг хэрэгжүүлэхэд тань MAC Cosmetics брэндийн Winter Essentials болон Holiday Party Essentials цуглуулгад багтсан бүтээгдэхүүнүүд туслах болно. Дэлхийд тэргүүлэгч гоо сайхны брэндүүдийн нэг болох MAC Cosmetics нь бүх төрлийн арьсанд тохиромжтой, пигмент сайтай, өнгө болон бүтцийн хувьд өргөн сонголттой төдийгүй үргэлж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, шинэлэг, чанартай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчдэдээ хүргэхийг зорьдог гэдгээрээ салбартаа хэдийн танигдсан билээ. 

Ингээд MAC Cosmetics брэндийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан туршиж үзэх боломжтой энэ өвлийн тренд нүүр будалтуудтай танилцацгаая.


СМОКИ НҮД БУДАЛТ


Хүчирхэг, дур булаам төрхийг бүрдүүлж өгдөг смоки нүд будалт ямагт эрэлттэй байсаар ирсэн. Тэгвэл Tom Ford ордон намар-өвөл 2024 улирлын цуглуулгаа танилцуулахдаа смоки нүд будалт нь ямар ч царайны төрхөд тохиромжтой харагддаг гэдгийг батлан харуулж чаджээ.

Энэхүү будалтын гол анхаарал татах хэсэг нь зөвхөн нүд учир уруулаа бүдэг өнгөөр будах, аль эсвэл нэмэлтээр уруулын тэжээл хэрэглээрэй. Харин хацраа завсрын ягаан, эсвэл шаргал өнгөөр тодруулж өгвөл будалт тань илүү төгс харагдах болно. Хэрэв танд нүдээ хар өнгөөр будах нь өдөр тутамд зохимжгүй мэт санагдвал хүрэн бор, гүн ногоон гэхчлэн өөрийн хүссэн бараан өнгийг сонгон ашиглах боломжтой. Энэ тохиолдолд MAC Cosmetics брэндийн Treasured Eye Shadow Palette X6: All The Riches хэмээх зургаан өнгөний сонголттой нүдний тень хамгийн зөв сонголт болж чадах юм.

Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 1)
Tom Ford намар-өвөл 2024
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 2)
Treasured Eye Shadow Palette X6: All The Riches
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 3)
Lip Conditioner (Tube)
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 4)
Sheertone Blush

МӨНХИЙН КЛАССИК УЛААН


Мөнхийн классик гэгддэг час улаан өнгийн уруулын будаг энэ улирлын гол чиг хандлагуудын нэгээр тодроод байна. Тухайлбал Michael Kors, JW Anderson, Thom Browne тэргүүтэй олон загварын орднууд улаан уруулын будгийг онцолж, моделиудынхаа дүр төрхийг бүрдүүлжээ.

Харин тус будалтыг хэрэгжүүлэхээсээ өмнө уруулаа маш сайн чийгшүүлж өгсөн байх хэрэгтэй гэдгийг мартуузай. Дараа нь уруулаа дан ганц улаанаар будаад орхих бус өнгө дагуу уруул хүрээлэгч ашиглан тодруулж өгөөрэй. Мөн уруулаа тод өнгөөр будсан бол арьсныхаа төрөлд тохирсон хөнгөн бүтэцтэй кремийг сонгож, нүд болон хацартаа бүдэг өнгийг хэрэглэж өгвөл будалт тань илүү цэгцтэй, цэмцгэр харагдах болно.

Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 5)
Michael Kors намар-өвөл 2024
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 6)
Tiny Treasures Mini Lip Duo
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 7)
Lip Scrubtious
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 8)
Studio Radiance Serum-Powered™ Foundation

ЭРҮҮЛ, ГЯЛАЛЗСАН АРЬСААРАА ГОЁ


Байгалийн дүр төрхийг тодотгосон, бараг л будаагүй мэт минимал будалт энэ өвлийн улиралд ч мөн тренд хэвээр байна гэдгийг Chanel ордон харууллаа. Харин тус будалтыг хэрэгжүүлэхдээ нүүр будалтаас илүүтэй будалтын өмнөх арьс арчилгаандаа анхаарал хандуулаарай.

Ингэхдээ хамгийн түрүүнд арьсны бохирдлыг цэвэрлэж, нүх сүвийг агшаах үүрэгтэй шавран маск хэрэглэнэ. Дараа нь арьсыг гүн чийгшүүлэх, тэжээлийн тосыг сонгож арьсаа бэлдэнэ. Хамгийн сүүлд нь арьсыг толигор, өнгөлөг харагдуулахад туслах праймерыг хамар, дух, хацар хэсэгтээ жигд түрхэж өгөөрэй. Үүний дараа өөрийн арьсны онцлогт тохирсон хөнгөн бүтэцтэй кремийг хэрэглэснээр бараг л будаагүй мэт харагдахуйц үзэсгэлэнтэй, гэрэлтсэн будалт үүсэх болно.

Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 9)
Chanel намар 2024
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 10)
Mineralize Reset & Revive Charcoal Mask
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 11)
Hyper Real SkinCanvas Balm™ Moisturizing Cream
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 12)
Prep + Prime Natural Radiance

ЯЛДАМ, ЗӨӨЛӨН БУДАЛТ


BLACKPINK хамтлагийн Лиса, Хейли Бибер, Сабрина Карпентер зэрэг алдартнуудын хэрэгжүүлэх дуртай ялдам, зөөлөн будалтыг энэ өвөл туршаад үзээрэй. Энэхүү будалт нь нийгмийн сүлжээнд тренд болоод буй Cold girl makeup-тай төстэй бөгөөд өдөр тутамдаа хэрэгжүүлэхэд хамгийн тохиромжтой будалтуудын нэг юм.

Харин будалтаа хийхдээ нүдэндээ ягаан, бор өнгийн суурьтай, гялалзуулагч эффекттэй тенийг сонгон хэрэглээрэй. Үүний дараа хацрынхаа алим хэсгийг тод ягаан, аль эсвэл тоорын шаргал өнгөөр будна. Эдгээр өнгөнүүд нь арьсны өнгийг тодруулж, эрүүл, өнгөлөг төрхийг үүсгэж өгдөг бөгөөд илүү сэргэг, залуу харагдахад тусалдаг. Харин уруулдаа гялалзсан бүтэцтэй, завсрын ягаан өнгөөр туяа оруулаарай.

Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 13)
@haileybieber
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 14)
Cremesheen Glass
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 15)
Stay Curious Party Crew
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 16)
Extra Dimension Blush
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 17)
Chromacrayon Eye Shadow Stick

ХАРЦ БУЛААМ ҮДШИЙН БУДАЛТ


Баяр ёслолоор дүүрэн өвлийн улирлыг үдшийн будалтгүйгээр төсөөлшгүй. Энэ улиралд драматик, ретро хэв маягийн сормууснууд тренд болно гэдгийг Marc Jacobs, Luar, LaQuan Smith зэрэг загварын орднуудын мейкап артистууд онцолсон. Иймд хэт урт биш, нүдний хэмжээнд таарсан хиймэл сормуусыг ашиглан дүр төрхөө тодотгож, гоёлын будалтаа чимж өгөөрэй.

Харин будалтын сууриа бэлдэхдээ MAC Cosmetics-ийн Studio Fix Fluid кремийг сонгож хэрэглээрэй. Энэхүү крем нь арьсны тослог, хуурайшилтыг тэнцвэржүүлж, нүүр будалтыг 24 цагийн турш гэрэлтсэн, өөгүй харагдуулахын зэрэгцээ усны хамгаалалттай гэдгээрээ онцлог. Цаашлаад будалтаа илүү харц булаам, гоёмсог харагдуулахыг хүсвэл нүүр болон биеийн арьсанд түрхэх боломжтой, алтлаг ширхэгтэй Jelly Slime All-Over Highlighter-ийг нэмэлтээр хэрэглэвэл тохиромжтой.

Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 18)
Marc Jacobs
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 19)
Jelly Slime All-Over Highlighter / Gift Of Gold
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 20)
83 Siren Lash
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 21)
Skinfinish Sunstruck Radiant Bronzer
Энэ өвөл эрэлттэй байх нүүр будалтын 5 тренд: Хэрхэн хэрэгжүүлэх вэ? (фото 22)
Studio Fix Fluid SPF 15 24HR Matte Foundation + Oil Control

MAC COSMETICS

Хаяг: Шангри-Ла молл, 1 давхар

Утас: 7711 0050

Instagram: maccosmetics_ulaanbaatar

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх