Хайх

Энэ зун хэрэгжүүлэх 5 маникюрын санаа

Энэ зун хэрэгжүүлэх 5 маникюрын санаа

Маникюрын салбарт зонхилж буй трендүүд

Text: Buro.Mongolia


НИЛ ЯГААН ӨНГӨНИЙ БҮХ ТУЯАНУУД

Тавдугаар сард үзэсгэлэнт голт бор (lilac) цэцэг, харин зургаадугаар сард лаванда цэцэглэдэг тул энэ зун нил ягаан өнгийн маникюр зонхилно гэдэгт итгэлтэй байж болно. Нил ягаан өнгө нь урт, богино, дугуй, дөрвөлжин гээд ямар ч хэлбэрийн хумсанд зохицдог.


Энэ зун хэрэгжүүлэх 5 маникюрын санаа (фото 1)
@kendalljenner
Энэ зун хэрэгжүүлэх 5 маникюрын санаа (фото 2)
@moskvichka_nails

ӨНГӨЛӨГ ФРЕНЧ БУДАЛТ

Урин дулааны улирал ирж, бид цаанаасаа л төрөл бүрийн өнгөлөг зүйлс рүү татагдаж буй энэ үед өнгөлөг френч маникюр хамгийн зөв шийдвэр билээ. Энэхүү будалт нь бүйлсэн хэлбэрийн хумсанд илүү зохимжтой харагдана. Хамгийн гол нь уг будалтыг хэрэгжүүлэхдээ суурь өнгийг нь тунгалаг биш, харин өнгөлөг будгуудаас сонголтоо хийгээрэй.


Энэ зун хэрэгжүүлэх 5 маникюрын санаа (фото 3)
@betina_goldstein
Энэ зун хэрэгжүүлэх 5 маникюрын санаа (фото 4)
@overglowedit

ШӨНИЙН ТЭНГЭР МЭТ ГҮН ЦЭНХЭР ӨНГӨ

Ямар ч өнгөтэй төгс зохицож, гарын хуруунуудыг илүү урт, нарийхан харагдуулдаг онцлогтой гүн цэнхэр өнгийн маникюр энэ зуны хамгийн эрэлттэй будалтаар тодроод байна. Харин хумсны хэлбэрийн хувьд дөрвөлжин болон зууван хэлбэр тохиромжтой.


Энэ зун хэрэгжүүлэх 5 маникюрын санаа (фото 5)
@keeplooking.ru
Энэ зун хэрэгжүүлэх 5 маникюрын санаа (фото 6)
@betina_goldstein

БАЙГАЛИЙН НОГООН ӨНГӨ

Зуны улиралд ногоон өнгийн хувцаслалт, аксесуарууд, нүүр будалт болон мэдээж маникюр хамгийн тохиромжтой байдаг. Ногоон өнгөөр хумсаа будсанаар таны борлосон арьсыг илүү тодруулж, гадна төрхийг тань чимхээс гадна ямар ч нейл арт шаардлагагүй юм. Энэхүү будалтыг минимал хийцтэй алтан бөгж, бугуйвчтай хослуулаарай.


Энэ зун хэрэгжүүлэх 5 маникюрын санаа (фото 7)
@moskvichka_nails
Энэ зун хэрэгжүүлэх 5 маникюрын санаа (фото 8)
@younique.moscow

ЯГААН

Барби хүүхэлдэйг санагдуулам ягаан өнгийн маникюр нь энэ зуны хамгийн гол маникюрын трендүүдийн нэг билээ. Хэрэв хэт гял цал, тод ягаан туяатай будалт хийхийг хүсэхгүй байгаа бол усан ягаан, пастель ягаан өнгийг анхааралдаа аваарай.


Энэ зун хэрэгжүүлэх 5 маникюрын санаа (фото 9)
@ma.and.mi
Энэ зун хэрэгжүүлэх 5 маникюрын санаа (фото 10)
@overglowedit

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх