Хайх

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд

Хар бараан ба гэгээлэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Энэ жилийн Met Gala үдэшлэг “дэвшилтэт технологийн эрин үе дахь загвар” сэдэв доор болж өнгөрсөн. Хүрэлцэн ирсэн зочид уг сэдвийн дагуу хувцасласан ч гэлээ, нүүр будалт хийхдээ ихэвчлэн сонгодог смоки болон улаан уруулын будаг сонгосон байлаа

Өчигдөр болж өнгөрсөн Met Gala - 2016 үдэшлэгийн зочдын гоёл үнэхээр гайхалтай байж чадсан. Мөнгөлөг өнгө, латекс материал, гялалзсан чимэглэл, харанхуйд гэрэлтэх үнсгэлжингийн даашинз гээд л зочин бүр өөрийн төрхөөрөө олныг алмайруулсан. Харин гоо сайхны төрхүүд тийм ч шинэлэг байсангүй. Хүрэлцэн ирсэн зочдын ихэнх нь этгээд хувцаслалтаа энгийн нүүр будалттай хослуулсан байв. Бор өнгийн смоки будалт, сонгодог сум хэлбэрийн контур, улаан уруулын будаг гэх зэрэг гоо сайхны сонголтууд хамгийн түгээмэл байлаа. Харин бидний бэлдсэн энэ удаагийн жагсаалтад бусдаасаа илүү зоригтой нүүр будалт хийсэн алдартнууд багтсан байгаа.

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 1)

Тейлор Свифт 1970-аад оны уур амьсгалтай эмэгтэйлэг төрхөөсөө бүр мөсөн гарсан бололтой. Дуучин бүсгүй үсээ богино тайруулж, цагаан шаргал өнгөөр будуулсан бөгөөд бараан өнгийн матт уруулын будаг хэрэглэжээ.

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 2)

Кэти Перригийн төрх Buro 24/7-гийн редакцын хамт олонд тун ойлгомжгүй сэтгэгдэл төрүүллээ. Нэг талаасаа дуучин бүсгүйн сонгосон хар туяатай матт уруулын будаг маш trendy харагдсан хэдий ч, нөгөө талаасаа түүний үс засалт аймшгийн киноноос сэдэвлэсэн мэт санагдлаа.

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 3)

Кристен Стюарт шинэхэн будуулсан шаргал өнгийн үс болон футуристик хэв маягтай мөнгөлөг нүдний будалтаар гоёсон байлаа.

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 4)

Chanel брэндийн албан ёсны төлөөлөгч Уиллоу Смит доод зовхиндоо мөнгөлөг өнгийн цэг тавьснаар олны анхаарлыг өөр лүүгээ татлаа. Тэр үүний зэрэгцээ сонгодог сум хэлбэрийн контур зурсан байсан нь хоорондоо сайхан зохицож байв. Уйтгартай өдөр тутмын будалтыг нэн даруй өвөрмөц болгох чадвартай энэхүү аргачлалыг тэмдэглээд аваарай. Танд хэрэг болно шүү.

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 5)

FKA Twigs нүүр будалт гэхээсээ илүү аксесуаруудад анхаарал хандуулсан байлаа.

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 6)

Бараан дарсны өнгөтэй уруулын будаг Met Gala үдэшлэгийн гол гоо сайхны трендүүдийн нэгээр тодорсон. Рэйчел МакАдамсд энэхүү өнгө хэн хэнээс ч илүү зохиж байлаа.

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 7)

Жижи Хадидын $2 000 үнэтэй маникюр түүний гоо сайхны төрхийн онцлох элементээр тодорсон юм. Хром өнгийн хумснууд түүний хос Зейн Маликын төмөрлөг гарны чимэглэлтэй сайхан зохицсон байв.

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 8)

Эди Кэмпбеллийн сонгосон цэнхэр өнгийн төмөрлөг гялбаатай смоки будалт загварын сэтгүүлүүд дээр ойр ойрхон харагддаг. Бүсгүй та ч гэсэн энэ будалтыг хэрэгжүүлээд үзээрэй. Танд гарцаагүй таалагдана.

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 9)

Поппи Делевинь ч мөн адил бараан өнгийн матт уруулын будаг сонголоо. Энэ тренд нь цагаан шаргал өнгийн үс болон бага зэрэг борлосон арьстай илүү сайхан зохицдогийг бид өчигдрийн үдэшлэгээс анзаарлаа. 

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 10)

Лара Стоун нүднийхээ дотоод буланд мөнгөлөг тень түрхэж, үсээ хайхрамжгүй овоолсон байсан нь замбараагүй хэрнээ шик харагдаж байлаа.

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 11)

Лили Коллинз өдөр тутмын төрхийг маш энгийн нэгэн деталийн ачаар футуристик хэв маягтай болгосон байлаа. Тэр нь нүүрийг хоёр тэнцүү хэсэгт хуваах цагаан зураас юм.

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 12)

Жемима Керк улаан-ягаан өнгийн нүдний тениэр смоки будалт хийснээр бусдаас онцгойрч чадлаа.

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 13)

Дуучин Зендая эртний "мөөгөн" үс засалтыг дахин тренд болгож байна. Тэр боронзон смоки будалт хийж, nude уруулын будаг сонгосон байв. Нүүр будалт үсний засалт хоёр хоорондоо сайхан зохицсон байгаа биз?

Met Gala – 2016: Хамгийн зоригтой гоо сайхны төрхүүд (фото 14)

Лупита Нионгогийн үс засалт яахын аргагүй үдэшлэгийн хамгийн зоригтой нь байж чадлаа.

цааш үзэх