Хайх

Жефф Кунсын бүтээл Микеланжелогийн “Давид”-ын дэргэд тавигдана

Жефф Кунсын бүтээл Микеланжелогийн “Давид”-ын дэргэд тавигдана

Ер бусын хөршлөл


Зураг:

Италийн Флоренци хот өнгөрсөн, одоо цаг хоёрын урлагийг зэрэгцүүлж байна. Флоренцийн Биенналийн хүрээнд Жефф Кунсын ажлуудыг Сэргэн мандлын үеийн баримлуудтай хамт тавин үзүүлэх нь ээ

Флоренци хотын Синьори талбай алдарт баримлуудаараа жуулчдыг соронздон, дуудаж байдаг. Тухайлбал, тэнд Палаццо Веккьогийн хаалганы дэргэд Микеланжелогийн "Давид"-ыг (хувилбарыг, эх хувь нь дэгжин урлагийн академийн байранд бий) үзэж болно. Энэ баримал л уг талбайд алдар нэр авчирсан юм.

Одоо Синьорын талбай урлаг сонирхогчдыг улам их татах боломжтой болж байна. Есдүгээр сарын 25-наас "Плутон ба Прозерпина" гэх нэртэй Жефф Кунсын ажлуудын үзэсгэлэн гарч эхлэнэ. Зэврэхгүй болдоор бүтээн, алтан өнгөөр шарсан баримлуудыг тэр 2010-2013 онд урлажээ. Тэдгээр алтан баримлууд ордны өмнөх талбайд тавигдах болжээ. Харин Палаццо Веккьогийн Сараана танхимд Донателлогийн "Юдифь, Олоферн хоёр" баримлын дэргэд Кунсын өөр нэг бүтээл болох Gazing Ball "Фавн Барбрерини" цувралын нэг тавигдана. Цувралын бүтээл бүрт нь цэнхэр өнгийн шилэн бөмбөлөг байгаа бөгөөд үүнийг Кунс тайлбарлахдаа "Шинэ элементээр эртний барималд өөр дүр оруулж байна" гэжээ.

Флоренцийн 28-р Биеннале Жефф Кунсыг хүндэт зочноороо урьсан юм. Энэ үзэсгэлэн есдүгээр сарын 25-наас арванхоёрдугаар сарын 28 хүртэл нээлттэй байна.

Жефф Кунсын бүтээл Микеланжелогийн “Давид”-ын дэргэд тавигдана (фото 1)

цааш үзэх