Хайх

Tate Modern музей Элтон Жоны гэрэл зургийн цуглуулгыг дэлгэнэ

Tate Modern музей Элтон Жоны гэрэл зургийн цуглуулгыг дэлгэнэ

The Radical Eye

Text: Б.Амина


Зураг:

Элтон Жоны 25 жилийн турш цуглуулсан гэрэл зургууд арваннэгдүгээр сараас эхлэн Tate Modern музейд The Radical Eye нэртэй үзэсгэлэн болж гарна

Элтон Жон 25 жилийн өмнөөс зураг цуглуулж эхлэсэн бөгөөд одоо түүний цуглуулгад 7000 гаруй зураг байдаг аж. Тэгвэл ирэх арваннэгдүгээр сард Tate Modern музей "The Radical Eye: Modernist Photography from the Sir Elton John" гэх үзэсгэлэн гаргаж, түүний цуглуулгын зургуудаас дэлгэх болжээ. Улмаар Элтон Жоны Беверли-Хиллс, Венеци дэх гэрээс нь Ман Рэй, Беренис Эббот, Александр Родченко, Эдвард Штайхен зэрэг уран бүтээлчдийн 1920-1950 оны гэрэл зургууд Лондон дахь музейд шилжиж тавигдах юм байна. Үзэсгэлэнд эдгээр зургуудаас зөвхөн 150 уран бүтээл дэлгэгдэх хэдий ч энэ бүгдийг нэг дор харах завшаан тэр бүр олдохгүй л болов уу.

Үзэсгэлэн Tate Modern музейд арваннэгдүгээр сарын 7-ноос 2017 оны тавдугаар сар хүртэл олон нийтийн хүртээл болох юм байна.

Tate Modern музей Элтон Жоны гэрэл зургийн цуглуулгыг дэлгэнэ (фото 1)

Tate Modern музей Элтон Жоны гэрэл зургийн цуглуулгыг дэлгэнэ (фото 2)

цааш үзэх